Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

-22072014-1405998306-1646141990Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.

Шинж тэмдэг:
Хоолны хордлогын шинж тэмдэгүүд нь хоолны хордлогот халдварын үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй. Үүнд:
-Дотор муухайрах, бөөлжих
-Гэдэс өвдөх
-Гүйлгэх /хоногт 10-15 удаахүртэл/
-Халуурах /37,5-39/
-Тахикарди буюу зүрхний цохилтын тоо нэмэгдэх
-Артерийн даралт буурах
-Ухаан алдах
-Шөрмөс татах

Урьдчилан сэргийлэх аргууд:
-Хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.
-Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.
-Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.


URL:

Сэтгэгдэл бичих