Номхон далайд үл ойлгогдох улаан дөл асчээ

galiin_dul0829Хонконгоос Анкориж хот руу Аляскийн дээгүүр нисч явсан “Боинг 747” онгоцны нисэгч нэгэн сонирхолтой зураг авсан байна. Энэ талаар “Комсомольская правда” сонин мэдээллээ. Далайн дээгүүр 10 мянган метрийн өндөрт нисч явсан нисэгч урьд өмнө огт хараагүй улаан дөл харсан аж. Камчаткийн хойгоос өмнө зүгт тэнгэрийн хаяа дагасан улаан дөл нь заримдаа тодорч байсан гэнэ. Байгалийн энэхүү сонин үзэгдлийн хэд хэдэн зургийг авсны дараа онгоц далайн дээгүүр нисэхэд Номхон далайн гадаргуу дээрх тод өнгийн толбоноос дөл ассаныг харжээ.

Судлаачид энэ үзэгдлийн талаар судалгаа хийж эхэлсэн ч ямар нэгэн тайлбар хараахан хэлээгүй байна. Магадгүй галт уулын халуун лав усан доороос туяарч байсан болов уу гэсэн таамаг дэвшүүлжээ.

Б.Дамба

medeelne.mn


URL:

Сэтгэгдэл бичих