Н.Алтанхуягийн шадар туслах нийтлэлч Д.Батбаярыг заналхийлжээ
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын дээрх зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн аравдугаар зорилтын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягт бодлогын зөвлөлгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээдэг аж. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөлгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэдэг гэнэ.
Тэгвэл Ерөнхий сайдын шадар туслах С.Тамир хэмээх залуу Baabar.mn цахим сайтын нийтлэлч Д.Батбаярыг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрэн сурвалжилсан байна. Тодруулбал, С.Тамир нийтлэлч Д.Батбаярын талаар, “Энэ мэтийн бууны нохойнуудыг яаж олдог юм бэ? заагаад өгөөч. Мөнгө үнэртүүлээд л сэтгүүл зүй дуусч байгаа юм байна даа. Сэтгүүлч нар нь дотроо цэвэрлэгээ хиймээр юм байна” гэх заналхийлсэн утгатай үгээр далайлгажээ.
Ерөнхий сайдын шадар туслах С.Тамирын тухайд ийнхүү бухимдах болсон гол шалтгаан нь Д.Батбаярын саявтархан бичсэн “Туггүй удирдагч” http://batbayar.niitlelch.mn/content/6317.shtml хэмээх нийтлэлтэй холбоотой бололтой. Тус нийтлэлд “Н.Алтанхуяг анхнаасаа зүүн чихээ баруун гараараа маажиж эхэлсэн юм. Тэр нь ч дүүрч. Ерөнхий сайд болох урт дур нь л гозогноод явснаас бус түүнд “туг” байгаагүй аж. Гэхдээ мэдээж хөтөлбөр гаргасаан. 2012 оны есдүгээр сард танилцуулсан үйл ажиллагааны хөтөлбөр нь АН-ын “Монгол хүн”-ийг ИЗНН-ын “Амьдрал”-аар сэлбэж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хэмээх популизмаар чимсэн эд байлаа. УИХ-д үнэмлэхүй олонх болоогүй Н.Алтанхуягийн зовлон сонгуулийн дүн гарснаас хойш ундарчээ” хэмээн бичжээ.
- See more at: http://politics.time.mn/content/48709.shtml#sthash.3dyzRCv0.dpuf
URL: