Реппер Rokit Bay: Уран бүтээлчид өөрсдөө сэтгэдэггүй
Монголын цөөхөн хэдэн репперүүдийн нэг бол Rokit Bay буюу О.Баярсайхан билээ. Тэрбээр “Эцсийн зогсоол Э цэг” киноны гол дүрийг бүтээгээд тун чиг завгүй зун цагийг өнгөрөөсөн аж. Америкт сурч байхдаа “Маргаашгүй”гээд кино бүтээж байсан гэдэг. Энэхүү анхны дэлгэцийн бүтээлээ Тулга гээд залуугийн амьдралаар сэдэвлэж хийсэн. Тэр залуугийн туулсан амьдрал нь сонирхолтой, маш хэцүү сэтгэл хөдөлгөсөн амьдрал байсан нь кино урлагт хүч сорих зорилго, тэмүүлэлийг авсан хэмээн ярих дуртай.
Түүнээс бусад уран бүтээлчидийн бүтээлд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ гэсэн асуултанд “Би зурагт үзэхээрээ үглээд салдаггүй. Шуудхан хэлэхэд таалагдахаасаа таалагдахгүй бүтээл нь их байдаг. Би мундагтаа ч тэгж байгаа юм биш. Сэтгэлээс гарсан уран бүтээл ховор, дандаа хиймэл байдаг. Товчхондоо учраа олохгүй уран бүтээл нэлээдгүй ажиглагддаг. Гэхдээ бүгд тийм муу гэхгүй, сайн сайн уран бүтээл зөндөө л байна. Ер нь бол уран бүтээлчид өөрсдөө сэтгэдэггүй юм шиг санагддаг. Дандаа бусдаас санаа аваад, бусдын санааг л дуурайх гэдэг. Аливаа зүйлийг хялбарчлах гэсэн зүйл их ажиглагддаг” гэж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлжээ.
Мөн тэрбээр репперүүд ерөнхийдөө нилээн хатуу толгойтой хүмүүс шүү дээ. Бид чинь ер нь өөрсдийн гэсэн бие даасан сэтгэхүйтэй хүмүүс. Өөрийнхөө санааг л уран бүтээлдээ тусгана. Хажуунаас хэн нэгэн хэлж, заахад өөрийнхөөрөө л зүтгэдэг улс. Хүний бүтээлээс санаа авна гэж байхгүй гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
URL: