Боловсролын салбарт төрийн түшээд иймэрхүү л хандаж байна
Сургуулийн өмнөх боловсролын систем дэх бүтээн байгуулалт удааширлалтай байгаатай холбоотойгоор намар болохоор л хүүхдээ цэцэрлэгт оруулах хүсэлтэй эцэг эхчүүд цэцэрлэгийн гадаа хонон өнжин оочер дараалал үүсгэдэг нь өнөөдөр хэвийн үзэгдэл болсон. Энэ талаар төр засгийнхан доривтой шийдэлд хүрэхгүй байсаар өнөөг хүрсэн. Гэхдээ зүгээр нэг шийдэлд хүрч чадахгүй байна уу гэхээр тийм биш гэдэг нь тодорхой байдаг. Учир нь жилийн жилд л намар болохоор нэг л их сургуулийн өмнөх боловсрол ярьсан хүмүүс болон хувирдаг ч начир дээрээ хийж гийгүүлээд байгаа зүйл тун хомс. Зөвхөн л иргэдийн сэтгэл зүй дээр тоглох улс төрийн тоглоомын дүрмийг хэрэгжүүлээд өнгөрнө.
Үүний тод жишээ бол өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 178 цэцэрлэг, хувийн хэвшлийн 250 цэцэрлэг тус бүр үйл ажиллагаа эрхлэх бөгөөд нийт 75579 хүүхэд авахаар бэлтгэл хангажээ. Гэвч 30 мянга орчим хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж чадалгүй үлдсэн байгаагаас харж болно. Харин энэ үйлдлээ хариулахдаа бас л ард иргэддээ бурууг нь тохох гэсэн оролдлого мэр сэр хийдэг гаргалгаа болоод байна гэхэд хилсдэхгүй.
Гэтэл өнөөдөр нийгэмд нэгэн сайхан дууг цэцэрлэгт орж чадаагүй хүүхдийн дуу хэмээн “МААМУУ НААШ ИР” дууг нэрлэсэн байх юм. Бодоод үзэхэд үнэхээр ч тийм юм шиг.
Ингэж бодохоор л төрийн дээдчүүд өөрт ашигтай зүйлсдээ мөнгийг бол гамгүй зарцуулдагч хүүхэд ирээдүйдээ хөрөнгө оруулах гэхээр жаахан хойрго хандаад байна уу даа хэмээн хардах сэтгэл өөрийн эрхгүй бодогдоод байгаа юм. “Хоггүй Улаанбаатар” хөтөлбөр хэмээн гэр хорооллын айлуудад ногоон уут тараах ажилд шамдан орсон хотын удирдлагууд улсын төсвөөс 3,0 тэрбум төгрөг зарцуулж орхисон. Одоо ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийнэ хэмээсэн. Өнөө тараагаад байгаа хогийн уут нь чанар дээрээ томхон овортой хогийг бол даахаасаа даахгүй нь их гэтэл энэ хэрэггүй ажилдаа бол улайран зүтгэж байгаа нь цаанаа л учиртай санагдана.
Гэтэл ирээдүй хойч үедээ зарцуулах боловсролын тал дээрх асуудал болохоор л хойшоо суучихдаг хөрөнгө төсөв гээд л их олон зүйлгүй хэмээн түмэн зовлон тоочно Сүүлдээ цэцэрлэг барих гэсэн газар чөлөөлж өгөөгүй гэсэн хөөрхөн шалтаг олчихсон байх жишээтэй. Энэ мэтээр л боловсролын салбарт хандаж байна.
ЧОЙ
URL: