Толгой дээр нь үзүүртэй төмөр унаж нэвт сүлбэсэн ч амьд гарчээ
БНХАУ-ын Гансу мужийн Лэи хотын оршин суугч Шог хуучин гэртээ засвар хийж байхад харамсалтай зүйл болж толгой дээр нь үзүүртэй төмөр унажээ. Түүний орон нутгийн эмнэлэгт яаралтай хүргэснээр амь гарч чадсан байна.
Хурц үзүүртэй төмөр 50 настай эрийн зүүн шанаа руу нэвт сүлбэж нүдийг нь дайрч, зулайгаар нь гарч ирсэн аж. Онцгой байдлын албаныхан төмрийн дийлэнх хэсгийг тайрсны дараа Лэйж хотын эмнэлэг рүү хүргэж тэнд мэс засал хийжээ.
Эмч нар ярихдаа “Шогийн биеийн байдал төмрийг авсны дараа сайжирсан. Одоо түүнд нөхөн сэргээх мэс засах хийнэ. Хурц үзүүртэй төмөр түүний толгойг нэвт гарсан ч тэр амьд үлдсэн нь итгэмээргүй үйл явдал юм” гэжээ.
Түүний ярьснаар Шод одоо нарийн оношлогоо хийх шаардлагатай байгаа аж.
Ц.Анна
- See more at: http://world.time.mn/content/48699.shtml#sthash.iqqhEd8n.dpuf
URL: