Бааварт 3 жил 5 сар хорих ял оноолоо

БаавартШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид Дижитал хамтлагийн Баавар буюу Ш.Батбаяр нь цагдан хоригдож өрөөнд нь гал гарч гэмтсэн хэрэг гарсан билээ. Энэ хэрэг шүүхийн шатанд удаан явсны эцэст Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс Бааварт 3 жил таван сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр боллоо. Үүний нэг жилийг нь тэнсэн харгалзжээ. Харин ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагч Б.Өлзийбат, Э.Тамир, В.Ганбаяр, Ц.Энхбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин мөн тус газрын албан хаагч Х.Жигдэндан, Д.Батболд, Б.Цоггэрэл нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцож, нэг жилийн хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг тус тус нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан байна. Дижитал хамтлагийн дуучин Ш.Батбаярыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэм буруутайд тооцож ийнхүү хорих ял оноожээ.

 

Б.Төгс /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Нэр: ss Огноо: 13 May 2015

muu banidiig yaland in ushuu olon jileer hiihgui dee

Сэтгэгдэл бичих