Сармис эмчилгээ

-01072014-1404207707-1206893682- Цагаан мах гарах үед: Дөрвөн хумс сармисыг нухаж цайны халбаганы 1/4 –тэй тэнцэх цуутай холин буцалгаж хөргөсний дараа өвчтэй газраа түрхэхэд зовиур алгуур арилдаг.
- Чихрийн шижин өвчний үед: Их хэмжээний сармисыг вандуй буюу шоштой холин идэхэд цусны эргэлт хэвийн болж биеийн байдал сайжирна. Гэхдээ бага зэрэг цуу, зөгийн бал нэмж хийвэл илүү үр дүнтэй.
- Ханиад хүрч хамар шархирахад. Буйлан дээрээ хумс сармисыг хэсэг хугацаагаар тавина. Сармисыг зажлах хэрэггүй. Хоолой өвдсөн үед аяганы 1/4 орчим цууг зөгийн балтай холин амаа зайлах нь чухал.
- Зүрх судасны өвчний үед. Цууны дарсан сармисыг бага зэрэг алтай хольж өдөр бүр уух хэрэгтэй. Ингэснээр цусанд өөх тос хуралдахаас сэргийлж зүрхний булчинг чангаруулна.
- Шүд өвдвөл. Хумс сармисыг цуу, зөгийн балтай холиод өвдсөн шүдээ унтахын өмнө арчина. Эсвэл хумс сармисаа өвдсөн шүдэн дээрээ цаг орчим тавиад үзээрэй.
- Цусны даралт ихдэхэд. 16 хумс сармис, хоолны хоёр халбага цуу мөн ижил хэмжээний зөгийн балыг хоёр аяга бүлээн усанд хийж зөөлөн гал дээр хоёр цаг орчим буцалган хандалж хөргөөд өдөрт 3 удаа хоолны халбагаар тогтмол ууна. Энэ хандыг энэтхэгчүүд олон зууны турш даралт ихдэх, толгой эргэх үед хэрэглэсээр иржээ.
- Арьсан дээр идээт хавдар гарвал. Нэг хумс шинэхэн сармисаар өвдөж буй газраа үрж, зөгийн бал цууг ижил хэмжээгээр найруулан арчвал үр дүнгээ өгнө.
- Нүүрээр юм туурч, батга гарвал. Хоёр хумс сармисны шүүсийг ижил хэмжээний цуутай холин, бага хэмжээний зөгийн бал нэмэх хэрэгтэй. Унтахын өмнө нүүрээ тогтмол арчвал хагас сарын дараа гэхэд үр дүн нь гарна.
- Багтраагаар өвдөхөд. Хоёр хумс сармисыг бяцалж хоолны нэг халбага цуу үл ялиг зөгийн балтай холиод өглөө өлөн элгэн дээрээ уух сайн.
- Ходоодны өвчинд. Ходоодны өмөн үү өвчнөөс сэргийлэхийн тулд сармисыг дангаар нь буюу цуу зөгийн балтай хольж өдөр бүр хэрэглэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих