Ноён Ото ямар зэвсэг хэрэглэчихэв?

191724831

Жиргээ гэдэг жигтэй ертөнц. Тэнд янз бүрийн юм бичигдэж  байдаг. Бичигдэж байгаа юмнууд нь ортой зүйл байдаг гэдгийг сүүлийн үед Соёл, спортын сайд Ц.Оюунгэрэлийн дүүтэй холбоотой асуудал харуулаад байгаа юм. Ц.Оюунгэрэл сайд дүүгээ үнэн зүйл хэлж,  салбарын сайдаа шүүмжилснийхээ төлөө шоронд суулаа хэмээн мэдэгдэж, эрхийг нь хамгаалахын төлөө бүхнээ хийнэ гэж мэдэгдээд байгаа. Монголчуудын нэг үг байдаг даа. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэж.  Спортын сайд гэснээс спортын салбарт ноён Ото гэдэг нэрээрээ танил болсон нэгэн эрхэмийн талаарх таагүй мэдээлэл “түйтэр” энэ тэрээр нэлээд дээрээс л бас яваад байна билээ. Нарийвчлавал агуулга нь таагүй гэхээсээ илүүтэйгээр бохир.

“Монголын Олимпын зөвлөлийн нарийн бичиг Ото Монгол охидоор туг тахисан гэж Солонгос дахь монголчууд тэр дундаа бүсгүйчүүд ам дамжин ярьж байна” гээд л. Олимпийн зөвлөлийн нарийн бичиг гэхээр Ото буюу Отгонцагаан болж таарч байгаа юм. Энэ хүн Азийн олимпийн зөвлөлийн хурлын үеэр олимпийн зөвлөлийн дарга зарим нэг хүмүүсийг Монгол охидтой “наргиж цэнгэх” ажлыг зохион байгуулсан юм даг уу даа. Азид том дарга гэдэг залуу хүн байна гэсэн ойлголт тун хомс гэдгийг мэднэ. Ахимаг насны ази хөгшид залуухан монгол охидтой наргиж цэнгэхээс юундаа л татгалзаа аж. Ингэж зохион байгуулсан наргиан цэнгээний цаана ноён Отогийн ихэд ойрын Уянгаа ч гэнэ үү, Туна ч гэнэ үү нэгэн хүүхэн  ажилд орох яриа хөөрөө болсон бололтой. Эндээс нэг юм ойлгогдоод байгаа юм. Нэг эмэгтэйг ажилд оруулахын тулд түүнээсээ залуухан бөгөөд гоо бүсгүйчүүдийг “ашигласан” бололтой дог. Энэ үнэн бол үнэхээр хэлд ороогүй жаалуудын хэлдгээр “ба ба” санагдаад байгаа юм.

Хууль зүйн сайдын төрсөн өдөр болох гэж байгааг мэдээд эрүүгийн зарим элемент, экс хурандаа нар нийлж байгаад “хүүхэн зэвсэг” илгээсэн, түүнээс болж өнгөрсөн хаваржин зунжин “сайд залуу охин хоёр нүгэл үйлдсэн үү, үгүй юу” гэж улсаараа л нэг шүүж шүүмжиллээ шүү дээ.

Манай ноён Ото тэр муу ази төгцөгүүдэд зэвсэг илгээчихснийг нь өнөө муусайн юмнууд нь мэдэхгүй авчихсан, баярлачихсан тууж явсан юм биш байгаа.

Н.АГАР


URL:

Сэтгэгдэл бичих