Н.Энхбаярыг байцаалт өгөхгүй бол интерполоор эрэн сурвалжлах гэнэ

og0827Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Солонгос улсад эмчлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Саяхнаас ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэж байгаа гэх мэдээлэл гарсан юм.  Үүнтэй холбоотойгоор  ч Н.Энхбаярыг байцаалт өгөхийг шаардсан бичгийг БНСУ руу явуулжээ.   Тэгвэл байцаалт өгөхийг шаардсан бичигт заасан хугацаанд ирж байцаалт өгөхгүй бол түүнийг интерполоор эрэн сурвалжлах гэнэ. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих