Баабар А.Гансүхийн тухай дахин нэг ноцтой баримтыг дэлгэлээ

d6258a88166836f3bigССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү Ц.Батыг Зам тээврийн сайд А.Гансүхийг твиттерээр гүтгэж, нэр төрд нь санаатайгаар халдсан гэдэг шалтгаанаар шүүхээс 100 хоног баривчлан саатуулах тухай шийдвэр гараад удаагүй байна. Тэгвэл жиргээгээр Ц.Батын баривчилгаатай холбоотойгоор Нийтлэлч Баабар А.Гансүхийн талаар хэд хэдэн ноцтой баримтыг дэлгэсэн нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа юм. Тэрбээр жиргээнд хамгийн сүүлд А.Гансүхтэй холбоотой дахин нэг ноцтой зүйлийн сэжүүрээс дэлгэжээ.

Тухайлбал, “Твитрээр цуурсан Бат биш уг нь иймэрхүү хулгайч луйварчин нар шоронд очих ёстой юм л даа. Жапан тауны хөрөнгө оруулагч өвгөнийг буудалд байхад нь өрөөнөөс нь хар тамхи оллоо гэж цагдаагаар бариулдаг нь наад шаар чинь. Хөрөнгийг нь булааж авах гээд байрыг зарахад туслах компани байгуулчихаад эзнийг нь шоронд хийж хөөж гаргах гэж санаархжээ. Одоо Жапан таунаас луйвардаж авсан хэд хэдэн байртай. Гүтгэсэн гээд намайг шоронд хийг л дээ” хэмээн жиргэжээ.

Магадгүй Нийтлэлч Баабарын бичиж буй энэ мэт зүйлүүдээс улбаалж хууль хяналтын байгууллага Зам тээврийн сайд А.Гансүхийг хараа хяналтандаа авч, шалгахыг ч үгүйсгэхгүй юм.

Б.Боргил

- See more at: http://yellow.time.mn/content/48643.shtml#sthash.8m5FNdvM.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих