Стратегийн түншлэл бидэнд ашигтай юу?

acfbe2acbe881f8bbigХятадын дарга Си Зиньпиний энэ сарын 21-22-ны өдрүүдэд хийсэн айлчлалаар  хоёр улсын харилцаа стратегийн түншлэлд шилжсэнийг бататгаж, 26 баримт бичигт гарын үсэг зурав. Тун удахгүй ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин мөн айлчилна. Энэ айлчлалаар ч бид стратегийн түншлэл, элдэв гэрээ хэлцэл хийнэ гэж найдаж хүлээж байна.

Харин энэ үед стратегийн түншлэл гэх үгийг хүмүүс олон янзаар тайлбарлаж, зарим нь мушгин гуйвуулж байх шиг. УИХ-д суудалгүй намууд энэ талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, стратегийн түншлэл гэх нэрийн дор хамаг байдгаа өгч буй мэтээр тайлбарлав. Тухайлбал Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Сая айлчлалын үеэр стратегийн түншлэл гэж их ярилаа. Стратегийн түншлэл гэдгийг манай намынхан, бид юу гэж ойлгож байгаа вэ гэдгээ хэлэх хэрэгтэй байх. Тухайлбал, бөхөөр зүйрлүүлбэл цолгүй бөх улсын аваргатай стратегийн түншлэл байгуулдаггүй л байхгүй юу. Хэрвээ байгуулчих юм бол өнөөх цолгүй бөх чинь аваргын дасгал сургуулилтыг гүйцэхгүй чирэгддэг аюултай. Тэгэхээр стратегийн түнш¬лэлийг зиндаа ижил улсууд л ярьдаг юм” гэжээ.

Мөн “Иргэдийн Алъянс” төвийн захирал Ж.Занаа “Дэлхийд тэргүүлэх хөгжилтэй орон гэхэд амлаж байгаа ажлууд нь, хэрэглэх гэж байгаа санаанууд нь яавч Стратегийн түншлэгч гэдэг концепцид нийцэхгүй байна гэж үзэж байна.  Стратегийн түншлэгчид гэж нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд бодит болон оюун санааны нөөцийг харилцан хуваалцах урт хугацааны гэрээ хийж ажиллаж байгаа талуудыг хэлнэ гэж тодорхойлдог юм байна” гэсэн байна.

Тэгэхээр иргэд ч энэ олон мэдээллийн дунд стратегийн түншлэл гэх үгийг олон талаас нь харж, өөр өөрийн бодлоор хүлээж авч байгаа бололтой юм. Стратегийн түншлэл буюу “Strategic partnership” гэх үгийн утгыг гадаад хэлнээс хөрвүүлбэл хоёр тал харилцан бие биенээ дэмжих, хамтын ажиллагааны албан ёсны гэрээ бүхий харилцаа юм. Стратегийн түншлэл нь улс хооронд, улс болон олон улсын байгууллага хооронд, корпораци, компаниудын хооронд гээд олон янзаар оршиж болно. “Википедиа”-д тэмдэглэгдсэнээр энэхүү стратегийн түншлэл ихэвчлэн харилцан зөрүүтэй хоёр талын хооронд байгуулагддаг байна. Жишээлбэл үйлдвэрлэлийн салбарын томоохон компаниуд стратегийн түншлэлийн гэрээ хэлцэл байгуулахад том компани бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, хөгжүүлэлт, маркетинг гэх мэт ерөнхий том зүйлсээ хариуцаж ажиллаж байхад жижиг компани нь нарийвчилсан деталь ажлуудыг хийдэг байна.

Амьдрал дээрх жишээг харахад “Apple”, “Samsung” гэсэн хоёр том корпораци стратегийн түншлэлийг хөгжүүлж нэгдэж гар утас хийсэн тохиолдол үгүй. Харин 90 гаруй мянган жижиг дунд үйлдвэр автомашины жижиг деталь хэсгүүдийг Тоёота корпорацид нийлүүлж, бизнесээ өргөжүүлсээр байгаа жишээ бий.

Мөнхийн хоёрхон хөрштэй Монгол Улсын хувьд Орос Хятад хоёртой хүссэн хүсээгүй сайн хөршийн, цаашлаад стратегийн түншлэлийн гэрээ байгуулахаас өөр замгүй. Дээр нь нэмээд далайд гарцгүй, үйлдвэрлэл олигтой хөгжөөгүй учраас бидэнд тэдний тусламж хэрэгтэй. Шууд хэлбэл бидэнд байгаа хангалттай их хэмжээний түүхий эд, тэдэнд байгаа технологийг хамтран ашиглах талаарх гэрээ хэлцлийг илүүтэй байгуулж ажиллах нь бидэнд хэрэгтэй зүйл гэж ойлгож болно. Жишээлбэл, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын дүнд Монгол Улсын Уул, уурхайн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо хооронд нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх салбарын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэсэн. Ингэснээр бид улсдаа шинэ техник технологийг нэвтрүүлж, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулж, түүхийгээр нь урагш зөөх бус хагас боловруулсан байдлаар нэмүү өртөг шингээж гаргах боломж бололцоо нээгдэж байгаа юм.

Баавар

- See more at: http://politics.time.mn/content/48653.shtml#sthash.SOslAnFh.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих