ӨГҮҮЛЛЭГ: ХУЛГАР ХЭЭРИЙН ДУУЛЬ

timthumb.phpБаяр гуай та сумын наадамд хулгар хээрийнхээ тvрvvлж шуугиан тарьсан намтрыг яриач! гэхэд Баярын нvд гялалзан, хийморь сэргэж хоолой засаад,
- За байз. Тэр чинь туулай жилийн зунсан билvv дээ. Тэр наадмын дараагаар би баярласан гомдсон хоёртоо болж гурван єдєр шєнє тувт архидаж балрах дєхсєн юм шvv. Хvний амьдралд баярлах гомдох юм алийг тэр гэх вэ! Тэр л миний баярлах гомдох хоёрын туйл болсон болов уу. Наадам яагаа ч vгvй байсан. Би vvрээр босож хулгар хээрээ унаж Нємрєг Сумын тєв ороод буцаад хамж явав. Тэгтэл нэг хvн урдуур зам хєндєлсєн давхиж ирсэн нь Нянгаа байв. Бид ямар мэнд мэдэлцэн бууж тамхилах завсар Нянгаа, миний унаж яваа хулгар хээрийг vл тоосон шинжтэй, ширэв татан тамшааж:
- За би ч энэ жилийн наадмаар “хурдан зээрдийнхээ” тоосыг нэг харна дээ хє. Аав ээж ачит тєрийн буян тvшиж гvv морь унаж, гvзээ мах идэж явсангvй дээ гэж ирээд л гайхуулах нь тэр.
Миний хор буцлав. Ам руу нь таглачихмаар санагдлаа. Тэгэвч биеэ барьсан юм. Тэгээд:
_ Сайн гvv соёотой байдаг. Сайхан авгай сахалтай байдаг. Гvv биенээс хєлєг тєрдєг. Эрийг дагуулахгvй ухаалаг чадалтай хvvхнvvд алийг тэр гэх вэ? Миний энэ хээр ч юун хурдан зээрд битгий хэл, vлгэрт гардаг салхин зээрдээс ч хурдан амьтан даа хєєрхий. Сугандаа гуурстай адгуус л тийм байдаг байх. Би єглєє vvрээр Хустын мухраас мордож давхиад Нємрєгийн тєв ороод одоо буцаж яваа минь энэ. Нэг талдаа гурван єртєє газар шvv дээ гэв.
Нянгаа муу пийсуу гансаараа оролдон,
_ Сайн гvv соёотой ч хурдны цол дуудуулахгvй. Сайхан хvvхэн сахалтай ч эрийн гурван наадамд барилдахгvй дээ ха ха гэж хєхрєв. Тэгээд:
- Чиний энэ муу бєгтєр хээр ч цуутай л унага даа. Одоо ч харьж яваа биз гэж байна, муу нохой чинь. Сархад балгасан явсан бол ч хvзvvн дундуур нь дэлсэхсэн л байх. Даан ч эрvvл явсны тул дотроо хємхий зууж байв. Тэгээд хулгар хээрийгээ наадмын ємнє яг хоёр хоног сойж хагсаан уралдуулчихсан чинь хол саахалтын дайтай тvрvvлж тийм хэрэг болсон юм. Ямар ч гэсэн, тэр зуны наадмаар ягаан Нянгаагийн зээрд тvрvvлж чадаагvй нь vнэн. Миний хулгар ч яахав. Хvмvvс цоллоно, цоллохгvй гэж хоёр талцан мэтгэлцсэн боловч аргагvй л цоллуулаагvй. Зєвхєн л Нянгааг чадаж санасандаа хvрсэн хvн дээ би. Тэгэхэд муу хулгар хээрээ мєн ч их єрєвдєж билээ. Эвлэлийн vvрийн дарга тэр хvvг тvмний эхийн тvрvvлсэн пайзтай хєтлєж явахыг хараад миний хоёр нvдний нулимс асгаад тэсч сууж чадалгvй босож барианыхаа тушаа Нянгаагийн дараа очсон юмаа гэж Баяр євгєн бахархан ярив.

- Yгvй ээ хараач! Энэ чинь юу вэ? Бараан зvсний морь шиг байх юм. Миний зээрдийн урд ингэж хол тvрvvлэх бараан зvстэй хэний, юу байдагсан билээ. Миний энэ муу хоёр ногоон нvд юм танихаа байчихаа юу! гэж Нянгаа єндєлзєн байна.
- Алив, ах аа! Наад дурангаа єгєєч гэж дvv Осор нь хэсэг дурандсанаа:
- Нээрээ тийм байна. Хээр морь байна. Унасан хvvхэд нь ягаан цамцтай юм.
- Ямар хачин юм бэ! гэж царай нь муухай болсон Нянгаа миний зээрдийн ємнє орох дєрвєн хєлтэй адгуус чинь хэнийх байх билээ гэснээ дурангаа шvvрч аваад сайтар харснаа дараачийнх нь миний зээрд байна.
- Та минь ээ, тэр хvvхэд зvvн талынхаа жолоог сул тавиасай гэж адгаж, vгээ залгуулан:
- Хол саахалтын дайтай цахилан тvрvvлж яваа тэр хээр чинь арай Доржжvгдэрийн хээр биш биз! гэхэд дvv нь арай ч vгvй байлгvй. Тэр хээр цулбуурдуулбал хэр нь тэр.
- За дєхлєє шvv. Бушуу мордоорой! Барианыхан тэр хєдєллєє гэж хэлээд Нянгаа яаран сандран мордмогц ухасхийв. Єєрєє уралдаад ирсэн юм шиг хєлс нь цувсан Нянгаа, нvд нь орой дээрээ гарч,
- Хvvш та минь ээ! Харав уу? Муу луйварчинг хараач! Тэгэх байхаа чи, єнєєх Баяраагийн хулгар хээр байна. За чамайг даа! Чи бас тэгж олон тvмэн наадамчныг мэхлэх vv. Тэгж маллуулахгvй хє гэж ташуураа гозолзуулан давхиж,
- Зогсоорой, зогсоорой! Залуу чи чинь яаж байна. Мал мэддэггvй ямар газрын цагаачин бэ? Чи чинь наадахыгаа хараач! Тvрvvлсэн морь биш шvv гэж дуу тавин хурдан морины шvvгч, эвлэлийн vvрийн дарга залуугийн урдаас давхин очиж цулбуурдан авав.
- Яаж байнаа, Нянгаа гуай Ташуурдах нь уу. Танай зээрд хоёрт орсныг тэр Сэнгээ гуай авч явна шvv дээ.
- Элэнцэгний чинь хоёрт орох наадах чинь морь биш Алдарханы эрмэг хулгар гэдэг гvv байна. Баяраа муу луйварчинг хар! Гvv уралдуулж тєрийн наадам vймvvлж олон ардыг доромжилж байна. Тєр, наадмын ёс! Гvv уралдуулах цээртэй гэж шvлс vсэргэн: – Бvсгvй хvн бєхийн дэвжээнд барилдаж бєгтєр хээр барианд орж цоллуулах болоо юу. Яасан задарсан улс вэ! Та нар хар! Алдарханыхан хаа байна. Яасан ичгvvргvй улс вэ? хэмээн барьсан залууг эмээлээс нь хуу татах алдан давшлав.
- Нянгаа гуай! Та уураа тат! Наадмын комисст очиж учры нь олъё. Тvмэн олон наадамчны нvдэн дээр ганцаараа хол тvрvvлж ирэхээр нь би барилаа. Магадгvй. Таны морь ч нэгд орох юм билvv. Та намайг тавь хэмээн эвлэлийн vvрийн дарга залуу учирлав. Баяр давхин очиж:
- За цол дуудсан дуудаагvй нь яамай. Би vvнийхээ хурдан ид шидийг vзvvлэх гэсэн юм. Yvнээс илvv яахав гээд буун харайж хулгар хээрийнхээ хошууг илж цулбуураас нь адис авав.
Тєдєлгvй хулгар хээрийн дэргэд наадамчид хуран шавж ирэв. Зарим нь эвий хєєрхий яасан хурдан хєлєг вэ? Хєлсий нь бушуу хусаач! Салхины нь амыг тавиад єгєєч. Хєх мах нь чичрэхийг vзэж байна уу гэхэд нєгєє хэсэг нь – хvлэг морио хат! Гvv л байна шvv дээ, энэ чинь. Одоо байтугай, эзэрхэг засгийн vед ч монгол хvн гvv уралдуулж байгаагvй юм гэлцэнэ. Тэгтэл энэ чинь гарцаагvй хурдан шандаст амьтан байна. Монгол гvvний унага. Хурдан л болсон хойно морь гvv ялгаа юу байсан юм бэ. Цоллох нь зєв! гэхэд зарим нь:
- Ээ бvv vзэгд, муу ёр байгаа даа. Эрийн гурван наадам гэдэг чинь эр хvн зодоглож, агт морины шандас шалгаж, мэргэн эрчvvл харвана гэсэн vг биз дээ, та минь! Баяр зальтай этгээд мєн гэлцэнэ. Ийнхvv дургvйцэх бахархах vгс сумын наадмын гол яриа болов.

Хєлс нь дусалж арьс нь гилтгэнэсэн бєєрєнхий хавиргатай аман хvзvv бvдvvн, бєгтєрдvv хээр морь цулбуураа чирэн, эзнийхээ араас дагаж хэд алхсанаа гайхашран vvрсэв. Дєч эргэм насны зузаан уруултай тагтгар хєх хvн тэнтэр тунтар гишгэлэн єлийн овооны дэргэд очив. Єврєєсєє лонхтой архи гаргаж овоонд нь цавдан цацав. Дараа нь ямар нэг юм амандаа бувтнан тал тал тийш цавдсанаа шvлсээ хvдхийтэл залгин, суун тусав. Архинаасаа ус залгилах адил нэгэн хэсэг залгилаад ханцуйгаараа амаа хайнгадуу шувтрав.
Тэгснээ унасан морио харж: – Эвий хурдан хєлєг минь! Ямар ч гэсэн ягаан Нянгаагаас хариугаа авлаа даа, чи бид хоёр гэж инээх уйлах хоёрын хооронд ярвайснаа гэнэт санаа авав бололтой босов.
- Хан хурмаст тэнгэр минь, даанч яав. Хулгар хээрийн мань хvйсийг ингэж эндvvрэх гэж дээ. Гvv гvv гэнэ. Хэзээ унагалсан юм бэ? Хэрэв морь байсан бол, миний энэ хээрийг саяын наадамд алтан жолоог нь єргєж цолыг нь дуудах байв. Бvгд найрамдах бvх монгол ард улсын Завхан аймгийн Алдархан сумын ард Баярын аргамаг хєлєг хэмээн морины цол дуудах мэт сунжруулан vглэсэндээ Баяр итгэн уярч уйлав.
- Ээ чааваас! Чи бид хоёрт цолоо дуудуулах заяа дутжээ. Тvрvvлсэн мєртєє шvv! гэж хэлээд мэнэрсэн согтуу нvдээр хулгар хээрийгээ нэгэн хэсэг гєлрєн ширтэв.
Тэгснээ єлийн овоонд хоёр чулуу нэмж шидээд, хан тэнгэр эцэг минь! Хатан дэлхий ээж минь! Эрмэг хээгчээс минь эр унага гараасай! хэмээн хэдэнтээ шивнээд согтсон баярласан, гомдсондоо алжаасан бололтой, эмээлээ авч, тохмоо vлдээгээд эрмэг хээгчээ сул тавин хэвтмэгц нам унтав.
Эрмэг хээгч эзнээ орхин явж чадахгvй, шаасан гадас шиг дєрвєн хєл дээрээ босоогоороо байж агшин зуур зvvрмэглэснээ хангинатал янцгаан эзнээ сэрээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих