Секс хийхийн өмнө бэлэг эрхтнээ заавал угаагаарай

Эрүүл энх явахын нэг үндэс бол бэлэг эрхтнээ цэвэр байлгах явдал юм. Бэлэг эрхтнийг өдөр болгон угааж цэвэрлэж байх хэрэгтэй.
Эмэгтэйчүүдийн эмч ямар нэг шалтгаанаар угаалга хийхийг зөвлөөгүй бол үтрээндээ хүрэх хэрэггүй. Үтрээнд сүүний хүчил бүхий сүүлэг цайвар өнгөтэй, өвөрмөц үнэртэй зүйл ялгардаг. Энэ нь гаднаас нэвтрэн орж байгаа өвчин үүсгэгч, нян бактерийг устгаж байдаг учир онцын шаардлагагүй бол угаалга хийх хэрэггүй. Харин гадна бэлэг эрхтэн амархан бохирддог учир өдөр тутам угааж, цэвэрлэж байх ёстой.

Бэлэг эрхтнээ угаахынхаа өмнө болон  дараа нь гараа сайн савандаж угаах хэрэгтэй. Орон сууцанд амьдардаг бол угаалга хийхэд бэрхшээлтэй зүйл байхгүй. Харин зөөврийн ус хэрэглэдэг нөхцөлд хажууд хүүхэд, ах, эгч …. гэх мэт хүмүүсийн  дэргэд угаах нь хүндрэлтэй. Гэхдээ Казак эмэгтэйчүүд өглөө орой бүр түмпэндээ угаадаг шиг бид гэсэн өөрийнхөө төлөө үүнийг зохицуулах хэрэгтэй.
Гэрийн нөхцөлд угаалга хийхдээ эхлээд усаа буцалгаж хөргөөд дараа нь  түмпэн дээр явган суугаад гар дээрээ усаа гоожуулан угаана. Угаахдаа эхлээд умдаг, бэлгийн уруул, цавь, цавины орчмын гуяны хэсгийг савандан угааж эцэст нь бөгсөө ар тийш чиглэлээр угааж дуусгана. Угаасны дараа арчсан алчуур, тайлсан дотуур өмдөө угааж хатаагаад индүүдэж хэрэглэнэ.

Бие зассаны дараа, секс хийхийн өмнө болон дараа нь бэлэг эрхтнээ угааж байх хэрэгтэй. Ер нь эмэгтэй хүн бэлэг эрхтнээ  өглөө, оройд бүлээн усаар цэвэрлэж байх ёстой.  Хүний эрхтэн бүхэн эрүүл байх шаардлагатай. Гэхдээ хамгийн эрүүл байх ёстой газрын нэг бол бэлэг эрхтэн учир дотуур өмд байнга цэвэр байх учиртай. Бэлгийн ариун цэврийн бас нэг чухал зүйл бол бие засаад бөгсөө зөв арчих юм. Урдаас нь ар тийш нь арчих хэрэгтэй. Учир өтгөнд өвчин үүсгэдэг нян байдаг бөгөөд үлдэгдэл өтгөн үтрээнд нэвтрэн орж, нян болон үржиж секс хийх үед дээш өгсөн умай болон умайн хоолойг үрэвсүүлдэг. Иймд бэлгийн ариун цэврийг чанд сахих хэрэгтэй. Гэхдээ бэлгийн ариун цэврийг хосууд хоёулаа мөрдөх хэрэгтэй. Хэдий нэг нь маш сайн мөрдсөн ч нөгөө нь мөрдөхгүй бол үр дүнгүй байх болно. Тиймээс бүсгүй та нөхөртөө үүнийг маш сайн ойлгуулах хэрэгтэй.

Эр бэлэг эрхтэн ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог зүйл нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд нотолсон юм. Иймд эрэгтэй хүн секс хийхийн өмнө эрхтнээ маш сайн угаахгүй бол энэ өнгөр эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцордог. Иймээс умайн хүзүүн хорт хавдар их байгааг эрдэмтэд хэлж байгаа юм. Бүсгүй та эр нөхөртөө үүнийг маш ойлгуулж гэр бүлээ эрүүл байлгаарай.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих