Таны төрсөн сарын ээлтэй чулуу

stonesI сар: Garnet (Анар), Chalcedony (Цэнхэр мана) Цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлгаж, хар муу санаа, урвалтаас хамгаална.

II сар: Amethyst (Нил эрдэнэ, Циркон) Хэт согтохоос хамгаалж, адтай дурлалыг авчирдаг. Сэтгэл санааг тайвшруулна.

III сар: Aquamarie (Усан биндэръяа, мана) Усны аюулаас эзнээ хамгаалдаг. Залуу гэр бүлд байвал сайн.

IҮ сар: Diamond (Очир алмаз, Болор) Хорон муу санаа, хар хэл ам, муу хүнээс хамгаалж аз жаргал авчирдаг.

Ү сар: Emerald (Маргад, Гартаам) Эрүүл энх, урт насыг билэгддэг. Итгэл найдварыг авчирдаг.
ҮI сар: Alexandrite (Сувд, маргад, Саранчулуу) Халдварт өвчнөөс сэргийлж, цусыг цэвэршүүлэн, муу зүүднээс хамгаалж, цөсний үйл ажиллагааг сайжруулдаг.

ҮII сар: Ruby (Бадмаараг, Сувд, Оюу) Хатан зоригийн билэгдэл. Хуурамч найз нөхөд, хараалаас хамгаалдаг.

ҮIII сар: Peridot (Хризолит, Мана) Оюун ухааныг хөгжүүлэх ба холын аяныг ивээдэг. Эд юмсыг аюул, хулгай, дээрмээс хамгаалдаг.

IX сар: Sapphire (Индраанил, Номин, Биндэръяа) Бясалгалын чулуу. Мөн ой ухааныг батжуулж, арьсны өвчинг эмчилдэг.

X сар: Opal (Гэрэлтчимэд, Галтмар) Итгэл найдварын чулуу. Солонгын долоон өнгө гаргадаг. Зүрхний өвчинг анагаан, мэдрэлийн системийг хамгаалж тайвшруулдаг.
XI сар: Topaz (Молор эрдэнэ, Муурын нүд, Барын нүд) Баяр баясгалангийн чулуу. Гүн улаан. Нас уртасгаж, мэдрэлийн систем болон элгийг хамгаална.

XII сар: Циркон, Оюу оюун ухаан, ой тогтоолтыг сайжруулдаг. Аян замд явахдаа зүүвэл ээлтэй


URL:

Сэтгэгдэл бичих