ШШГЕГ-ын харгалзагч нарт зодуулсан иргэний биеийн байдал муу байна

4ae882f3c82fe17originalШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан хаагчид хоригдлуудтай зүй бусаар харьцаж, биед нь хүнд гэмтэл учруулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж эхэллээ. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт зодуулж, биеийн байдал нь хүн байгаа иргэн хэвлэлийнхэнд ханджээ. Түүний хэлж буйгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилчид, дэслэгч, дэд дарга гээд бүгд л хоригдлуудтай зүй бусаар харьцаж, гарныхаа чилээг гаргасан байна.

Үүнээс болж тухайн иргэн өдгөө тархиндаа хүнд гэмтэл авсан, баруун чих нь дүлийрсэн, бөөр, элэг, нуруу нь байнга өвддөг болсон гэнэ. Улмаар тэрбээр энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гомдол гаргасан ч түүний гомдлыг ШШГЕГ-ын Аюулгүй байдлын хэлтэст шилжүүлсэн байна. Гэвч тэднээс одоо болтол хариу ирүүлээгүй байгаа аж. Тиймээс хохирогч иргэн ЦЕГ, Хүний эрхийн үндэсний комисст хандахаар болжээ.

Д.Ундрах /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих