УИХ-ын Тамгын газрынхан хариуцлага алджээ

47ed4800-bedc-494f-ae75-f5914bf8e585БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаатай холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг хуралдуулсан.

 

УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн чуулганыг  нээн “БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин  та нарлаг Монгол оронд тавтай морил” хэмээсэн юм.

Нээлтийн үг хэлсний дараа чуулганы хуралдаан эхлүүлдэг журмын дагуу алхаа тогших гэсэн ч алх нь байх ёстой байрандаа байсангүй.

 

Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалтай холбогдуулан болж байгаа хүндэтгэлийн чуулганы бэлтгэлийг хангах үүрэг хүлээсэн УИХ-ын Тамгын газрынхан эл ажилд хариуцлага алджээ.

Дипломат ёсны хувьд тун болчимгүй үйлдэл болсон УИХ-ын Тамгын газрынхан уучилж боломгүй алдаа гаргасан гэсэн үг юм.

Харин  УИХ-ын дарга алхаа хайсан эл хэргийн талаар твиттер, фэйсбүүкээр “Тэр алх хэн хусчихав аа”, “Алх байхгүй бол гараа атгаад л цохино биз дээ”, “Чуулган завсарлачихсан, УИХ-ын даргын алх алга болчиж. Хүндэтгэлийн чуулган нээх гэсэн байдаггүй барайлаа даа, манай өндөрлөгүүд”, “Алх хаана байна алхаа мартсан байна, манай төр боль л доо” гэх зэргээр егөөдөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих