МИАТ-ийн ачаа яагаад алга болов?

Энэ сарын наймны өдөр буюу 2014 оны наймдугаар сарын наймны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцны ачаа алга болсон асуудал гарчээ. МИАТ-ийн нислэгийн үеэр болсон энэ хэргийг товч дурдвал, И Га Ён гэгч иргэний МИАТ-аар дамжсан ачаа Солонгос улсад очиж амжилгүй замаасаа алга болжээ. Хоёр ширхэг ачааг МИАТ-ийн ачаа тээш хариуцсан ээлжийн ахлагч Баттулга Сөүл рүү илгээсэн, баримт нь байгаа гэх тайлбарыг Иргэний нисэхийн ерөнхий газраар дамжуулан гаргасан байна.


Гэтэл Сөүлд Монголоос ийм ачаа огт ирээгүй гэсэн тайлбарыг хийжээ. Одоо энэ асуудалд хэн хариуцлага хүлээх, хариулт өгөх нь тодорхойгүй байгаа бөгөөд өмнө нь мөн МИАТ-аар дамжин хэд хэдэн хүний ачаа замаасаа алга болж байсан удаатай гэнэ.

Ямартай ч дахин ийм хэрэг гарч байгаа тул иргэд өөрсдийн ачаандаа анхаарал болгоомжтой байх, нөгөө талаас МИАТ-ынхан хариуцлагатай ажиллах хэрэгтэй байгааг сануулж байх шиг. Өнөөдрийг хүртэл хоёр долоо хоногийн туршид алга болсон ачаанаас сураг чимээ гараагүй, иргэн ч гомдолтой байгаа юм билээ. Энэ асуудлыг хэн, хэзээ шийдэх нь тодорхойгүй, Сөүлийнхэн Монголоос ачаа ирээгүй гэх, харин монголчууд явуулсан хэрнээ Сөүлийнхэнтэй холбогдох боломжгүй гэх учир битүүлэг тайлбарыг хийсээр байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих