Төсвийн тодотгол хийх үү?
УИХ-ын цөөнгүй гишүүн БНХАУ-ын дарга Си Зиньпинд зориулсан хүндэтгэлийн чуулганыг үргэлжлүүлэн ээлжит бусаар хуралдах ёстой гэж мэдэгдэж байсан юм.
Ялангуяа, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Г.Баярсайхан, Л.Цог нарын гишүүд хэвлэлийн хуудаснаа ээлжит бусаар хуралдаж ам.долларын чангарлын эсрэг арга хэмжээ авахаас гадна “ЭЗЭН-100” хөтөлбөрийг дүгнэх тухай ярьж байв.
Гэвч УИХ ээлжит бусаар хуралдах нь тодорхойгүй байна.
Тэгвэл гишүүдийн зарим төсвийн тодотгол хийх ёстойг УИХ-ын даргад учирласан сураг дуулдав.
Тэд төрийн албаны үрэлгэн байдлыг халах цаашлаад үйл ажиллагаа нь давхацсан зарим яамыг нэгтгэхийг шаардаж буй юм байна.
2015 оны төсвийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэх бөгөөд төслийг бэлтгэх үүрэгтэй Сангийн яамныхан яам, агентлагуудаас санал нь авч эхэллээ.
Д.Жаргал
Зууны мэдээ
URL: