Цэнгээний газарт иргэний үнэмлэхгүй үйлчлүүлсэн бол 72 цаг хүртэл хугацаанд саатуулна

145488-25082014-1408934300-197391633-discoХичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчил ихэсдэг. Үүнээс сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч байгаа талаар ЦЕГын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Жил бүрийн намар гэмт хэрэг зөрчлийн гаралт ихэсдэг гэдэг. Тиймээс үүнээс сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагаас энэ сарын 10-наас эхлэн эргүүлийг идэвхжүүлж, төлөвл өг өөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг байнга хийж байгаа. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудад шалгалтыг голлон хийж байна. Учир нь оюутан залуусын хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зуны гурван сар уулзаагүй гэдэг утгаараа залуус уулзаад архидан согтуурдаг. Улмаар хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж эхэлдэг. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдийг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн хүнд үйлчлэх /22-оос дээш насныханд архи согтууруулах ундаагаар үйлчлэх/ журмыг баримталж ажиллахыг шаардаж мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран шалгалт хийж байгаа.

-Шалгалтаар тухайн газраар үйлчлүүлж байгаа иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа гэсэн үг үү?
-Баар, ресторанаар үйлчлүүлж байгаа иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа. Тиймээс үйлчлүүлж байгаа иргэд заавал иргэний үнэмлэхтэйгээ байх шаардлагатай. Гэтэл энэ талаар сөрөг мэдээлэл цацагдсан тохиолдол бий. Тодруулбал, саяхан олон нийтийн цахим сүлжээгээр Монгол хүн хэрнээ өөрийн оронд байгаа юм чинь заавал иргэнийхээ үнэмлэхийг авч явах ёсгүй гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Ямар ч хүн байсан архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газраар үйлчлүүлж байгаа л бол цагдаагийн байгууллага болон хууль хяналтын байгууллагын албан хаагч шалгахад хэн, хэдэн настай гэдгээ гэрчлэх иргэний үнэмлэх баримт бичиг заавал байх шаардлагатай. Тиймээс ялангуяа архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд ч үйлчлүүлэгчдийн иргэний үнэмлэхтэй байхыг давхар шаарддаг байх хэрэгтэй.

-Хэрэв үйлчлүүлэгч нь иргэний үнэмлэхгүй байвал яах вэ. Насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн бол тухайн аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох бол?
-Тухайн иргэн иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг гэрчлэх бичиг баримтгүй бол цагдаагийн байгууллага тухайн хүнийг 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулан, шалгаж тодруулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэгтэй. Үүргийнхээ дагуу цагдаагийн байгууллагаас зохих төвшний ажлуудыг зохион байгуулсаар байна. Хэрэв согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд насанд хүрээгүй хүнд үйлчилсэн бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг нийслэлийн Захирагчийн албанд хүргүүлж байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүд Монгол Улсад батлагдсан буюу хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд үйлчилгээ явуулахыг уриалж байна. Гэхдээ дээрх ажилд иргэдийн үүрэг оролцоо маш чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Учир нь цагдаагийн байгууллагад аж ахуйн нэгжүүдийн зөрчил дутагдлыг мэдээлж буй тухайн иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж шалгалт хийж, зөрчил дутагдалыг илрүүлэн ажиллаж байгаа.

-Үүнээс гадна хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт ихэсдэг гэдэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Хулгайлах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс цагдаагийн байгууллагаас олон ажлыг зохион байгуулж байгаа. Ялангуяа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Баянзүрх дүүргийн офицеруудын ордноос Таван шарын автобусны буудал хүртлэх зайд 50 камерыг цагдаагийн байгууллагаас байрлуулсан. Уг камер нь хэв журмыг хянах зориулалт бүхий камер юм. Өөрөөр хэлбэл, гудамж талбайд үйлдэгдэж байгаа зөрчил, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, нотлох баримтын хэмжээнд тухайн камерын бичлэгийг авч үзэх чиглэлээр ажиллаж байна. Энэ ажил нэлээн үр дүнтэй байгаа. Учир нь камерын бичлэгээр олон хэргийг илрүүлж, маш олон гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоож байгаа юм.

-Эдгээр камерыг ихэвчлэн хаана байрлуулсан бэ?
-Камерууд хүн ихээр төвл өрд өг автобусны буудлууд, худалдаа үйлчилгээний төвүүдийг хянаж буй. Энэ ажил нийслэлийн цагдаагийн газраас нэг албан хаагч гараад 24 цагаар камерын хяналтыг хийж байна. Ер нь иргэд маань бэлнээр их хэмжээний мөнгө, бичиг баримтуудаа бөөнөөр нь авч явахгүй байхыг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед банкны картаар төлбөр тооцоо хийх байдал нэлээн түгээмэл болсон. Тиймээс иргэд ямар нэгэн байдлаар гэмт халдлагад өртсөн бол яаралтай цагдаагийн байгууллагад бүртгүүлэх, харилцдаг банкныхаа утас руу залгаад гүйлгээгээ хаалгах шаардлагатай. Тухайлбал, өнгөрс өн хугацаанд Сонгинохайрхан дүүрэг дээр энэ төрлийн долоон тохиолдлыг цагдаагийн байгууллага бүртгэн авч шалгасан. Эдгээр тохиолдлууд иргэдийн цахим картыг олсон, хулгайлсан этгээдүүд картаар нь гүйлгээ хийж тухайн иргэнд их хэмжээний хохирол учруулсан.

Ж.Отгонмягмар

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих