Шинэ жишиг
2. Улс төр гэдэг өдөр тутмын ажил байдаг юм байна. Өнгөрсөн 25 жилийн амьдралаас энэ мэдрэгдэж байна. Улс төрд стратеги болон тактикийн бодлогууд байдаг шиг урт богино хугацааны соёл, ёс зүй гээч юм байдаг бололтой юм. Иймээс улс төрийн соёл гэдэг бас өдөр тутамдаа мөрдөж хэвших эд аж. Тэр өдөр тутам хэвшмэл соёлоос том соёл нь урган гардаг ажгуу. Өнөөгийн амаргүй ертөнцөд угтаа намын үндсэн зорилго улс орноо авч явах, ард иргэдийнхээ өрсөлдөх чадварыг хөгжүүлэх бололцоог нээх гэх мэт үнэт зүйлүүдийн төлөө л ухаан бодлоо уралдуулах зорилготой эд шүү дээ. Манайд энэ талын ойлголт нь гацаад талцал, хагарал болгоод байдаг. Монгол хүн цагийн цагт газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө зогсч иржээ. Хэнбугай нь бичсэн түүхийн номон дээр ингэж л харагдах байх. Саяхан нэг шинэ соргог уриалга хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэгдэх болов. Өнөө МАН маань дахиад л шинэ жишиг тогтоолоо. Энэ нь МАН-ын УИХ дахь бүлгийн уриалга юм. Нэр нь: “Эв нэгдэл, ил тод байдлын уриалга”. Ер нь бол манайхан хойд урд хоёр хөрштэйгээ учраа олох нь тэргүүн зорилт билээ. Үүнийг хүн болгон мэдэж буй. Энэ хоёрын манайд хандах амьдралын хэв маягаас Монгол Улсын хөгжил цэцэглэлт их хамаарна. Ийм ч учраас уг уриалгад: “… Төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна” гэжээ. монголчууд гадагшаа байнга нэгдмэл бодлоготой байж, дотроо цул байж энэ эх захгүй ертөнцөд өөрсдийгөө хадгалж үлдэх билээ. Тиймээс ч уг уриалгад, Төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хэлэлцэх эдийн засгийн асуудлуудыг, ил тод, нээлттэй байдлаар шийдвэрлэх ёстойг онцлон тэмдэглэжээ. Дотоод мөн чанараараа монгол хүн бүр Монголынхоо эрх ашигт үнэнч гэдэгт итгэж байна. МАН-ынхан үндэсний эрх ашгаа дээдэлж, эрх баригчдаа, олигтойхон байгаарай, сайн болгоныг чинь дэмжинэ гэж дэм өгч байна. Бид ухаажиж байна. МАН-аас УИХ-д нэлээдгүй олон залуувтар дориун гишүүд суудаг. Туршлага хариуцлагын туйл болсон нөхөд ч бий. Иймд эд нар хэзээ ч улс төрийн ойрын зайны ашиг хонжоо харахгүй гэдгээ дахин нотоллоо. Бид ч бас “Ц.Элбэгдорж ингэлээ, З.Энхболд тэглээ, Н.Алтанхуяг нь бас тэглээ, Лу. Болд нь тэгчихлээ” гээд мандуулаад байж чадах хүмүүс. Харин МАН ийм жишиг үзүүлнэ гэдэг бид алхам урагшилж байна гэсэн үг.
-Уншигч Та юу гэж бодож байна?
-Би тэгж л бодож байна. Ямар ч гэсэн “еэ,еэ, бөө-вөө” байхгүй л юм байна. 100-гаад жилийн түүхтэй нам зузаан бодолтой байх ёстой. Тэр үнэн байна.
- See more at: http://www.unen.mn/content/38771.shtml?alias=politics#sthash.GK8w80gh.dpuf
URL: