Сильвестр Сталлонег хэвлэлүүд хоёр дахь удаагаа үхүүлэв

2499acf7a5e059e8original

67 настай жүжигчин Сильвестр Сталлонег аймшигт автомашины ослоор нас барсан гэсэн мэдээ, видео бичлэг Фэйсбүүк хуудсаар тархжээ. Ингэхдээ жолооч нь согтуу байсан учраас осолдсон гэсэн тайлбар бичсэн байна. Гэвч энэ нь Фэйсбүүк хуудаснаас хэрэглэгчдийн мэдээллийг авах гэсэн санаатай үйлдэл байсан нь илэрлээ. Ийнхүү нэрт жүжигчин Сильвестр Сталлонег хэвлэлүүд хоёр удаа хуурамчаар үхүүлээд байна. Өмнө нь 2013 онд JournalStar.com сайт түүнийг ослоор нас барсан гэж мэдээлжээ. Мөн жүжигчнийг зүрхний шигдээсээр нас барсан гэсэн мэдээлэл цацагдсан ч худал байв. Сильвестр Сталлоне амьдаар барахгүй биеийн байдал нь тун сайн байгаа ажээ. Холливудын нэрт жүжигчин Морган Фриманыг нас барсан гэж хэвлэлүүд олон удаа худал ярьдаг билээ. Тэрээр өөрийгөө мөнхрөх нь дээ хэмээн хошигнож байсан удаатай.
BuQk2uLCMAAD4Mf


URL:

Сэтгэгдэл бичих