Иргэд үнэгүй зорчих тасалбарын ачаар “үзээгүй газартаа” очиж үзжээ


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Өнөөдрөөс эхлэн нэг өдрийн турш нэг тасалбараар чиглэл харгалзалгүй автобусаар зорчих болсон билээ. Энэ үйлчилгээ 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд төвийн автобусны буудал дээр ажиллаж байгаа тасалбар түгээгчээс тухайн өдрийн үнэгүй зорчих тасалбараа 500 төгрөгөөр худалдаж авах боломжтой юм байна. Гэвч энэхүү шийдвэрээс болж нийтийн тээврийн тоо багасч  автобусны буудлууд ачаалалтай байна.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Түүнчлэн хаанаас ямар чиглэл явах тодорхой бус, тасалбар түгээгч нар нь ч учраа сайн олохгүй л байх шиг…

Үүнээс үүдэн иргэд буруу чиглэлийн автобусанд суун ажлаасаа хоцрох үзэгдэл элбэг тохиолдож байлаа. Зарим нэг иргэдийн хувьд өмнө нь явж үзээгүй гарзаараа зорчиж, юм үзэн нүд тайлж байна хэмээн ярилцаж байсан юм.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Мөн автобусны буудал бүрд байх ёстой тасалбар түгээгч байхгүй байгаагаас үүдэн зорчигч нар их л бухимдуу байна. Учир нь нийтийн тээвэр богино зайд явж байгаа тул харин нь ч илүү олон тасалбар авч мөнгө хэмнэх бус зарлагдаж байна гэсэн үг юм.

Харин танд энэхүү үйлчилгээ хэрхэн санагдаж байна вэ?

А.Код

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих