Делавер муж цахим аккуант өвлүүлэх тухай хууль баталжээ
Америкийн Делавар муж хүн нас барсны дараа интернэтэд байршуулсан мэдээлэл, цахим үйлчилгээн дэх хуудсуудыг гэр бүлийн гишүүд нь өвлөх эрхтэйг баталгаажуулсан хууль гаргажээ.
Тус мужийн амбан захирагч Жек Маркеллын гарын үсэг зурсан хуулинд хэрэглэгчийн гэрээслэлийг хэрэгжүүлэх асуудлыг хариуцсан хуульч гэрээслэгчийн олон нийтийн сүлжээн дэх хаяг, цахим шуудангийн хаяг болон цахим ертөнцөд байршуулсан бусад мэдээллийг авах эрхийг гэр бүлийн гишүүнд дамжуулан өгөх гэнэ.
Одоогоор энэ хууль зөвхөн мужийн оршин суугчдад хамааралтай юм байна. “Хүмүүс цахим ертөнцөд улам их цаг зарцуулах болсон. Ингэснээр тухайн хэрэглэгчийг нас барсны дараа тэр мэдээллүүдийг яах вэ гэдэг дээр асуудал тулгардаг” хэмээн хууль санаачлагчдын нэг Дэрил Скотт мэдэгджээ. Шинэ журам гарснаар цахим харилцаа холбооны ертөнцөд хүний эрх, эрх ашгийг хамгаалах боломжтой болно гэдгийг ч онцолжээ.
Гэхдээ энэ хууль АНУ-ын Холбооны хуультай зөрчилдөж магадгүй гэж The Wall Street Journal мэдээлсэн байна. 1986 онд батлагдсан хуулийн даггуу хэрэглэгчийн цахим харилцаа холбоог хариуцдаг компаниудад хэрэглэгчийн зөвшөөрөлгүй эсвэл засгаас гаргасан шийдвэр байхгүй бол хэрэглэгчийн мэдээллийг задруулахыг хориглосон.
Энд дуулгахад хэд хэдэн цахим үйлчилгээнүүд нас барсан хэрэглэгчдийнхээ мэдээллийг хэрхэх талаар тооцож, журмандаа тусгасан байдаг юм. Нас барсан хүний гэр бүлийн гишүүд Google, Twitter, Facebooк- ийн зохион байгуулагчдад хандан, зохих баримт бичгээр баталгаажуулан, хуудсыг нь идэвхигүй болгох хүсэлт гаргаж болдог.
Түүнчлэн Твиттер өмнө нь зарим тохиолдолд нас барсан хэрэглэгчийн гэрэл зураг, дүрс бичлэгийг устгахад бэлэн хэмээж байсан юм.
Ийм арга хэмжээ авах болсон шалтгаан нь алдарт жүжигчин Робин Уильямс нас барсны дараа түүнийг доромжилсон тохиолдол олон гарснаас Робины охин Твиттер дэх блогоо хаасантай холбоотой.
Эх сурвалж: Лента.ру
URL: