Үндэсний цэцэрлэгт хүрээлэн есдүгээр сарын 20 хүртэл ажиллахгүй
Нийслэлчүүдийн амралтын өдрүүдээрээ очих дуртай газар болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зарим нэгэн тохижилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан түр хугацаанд ажиллахгүй болсныг дуулгаж байна.
Тухайлбал, наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд цэцэрлэгт хүрээлэн түр хугацаанд хаалгаа барих ажээ. Энэ хугацаанд орцын хэсгийн тохижилт, бүтээн байгуулалт хийгдэхээр болсон байна.
URL: