Ард түмний захиалгаар хоёр нам нэг хөнжилд оржээ

Өнгөрсөн 2008 оны сонгуулийг ёстой л там болгосон эрх баригч хоёр намууд өдгөө хамтарсан нэрийн дор эвтэй мэт харагдана. Тэр оны 7 дугаар сарын нэгний өдрөөс хойш ард түмнийхээ хүсэл, шаардлагын дагуу гал унтраах маягаар нэг хөнжилд орсноо өнөөдөр шадар сайд Н.Алтанхуяг хэлж байх юм. Ардчилсан нам ард түмнээ л бодож, тэдний захиалгаар хамтарсан бөгөөд ирэх сонгуулиар энэ байдал хэвээр байх эсэх нь ихээхэн эргэлзээг төрүүлж буй. Харин Ардчилсан намын нөхдүүд Монгол хүн 2020 ард түмний санал асуулга нэрийн дор иргэдийг хамтарсан засгийн газрыг үгүйсгэхийг хүлээж байгаа бололтой. Хэрвээ иргэд АН, МАН-ын хамтралыг үгүйсгэвэл АН Засгийн газрыг орхиж магадгүй байгаа ажээ.
Х.Өнөрсайхан


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих