О.Магнай: Монгол Улсад Тэргүүн хатагтай гэж байхгүй
БНХАУ-ын дарга Си Зиньпин өнөөдөр Монгол Улсад айлчлал хийж байна. Түүнийг болоод эхнэрийг нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийнхээ хамтаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
Энэ үеэр “Twitter”-т “тэргүүн хатагтай” гэх ойлголтын талаар багагүй хэлэлцүүлэг өрнөв. Хууль ёсондоо Ерөнхий сайдын эхнэрийг нэрлэсэн тодорхой нэршил байхгүй. Ерөнхий сайдын гэргий гээд илэрхийлчих нь хангалттай.
Мөн ШӨХТГ-ын дарга О.Магнай энэ асуудалд санаа бодлоо илэрхийлэхдээ “Монголд Ерөнхийлөгчийн гэргий л гэж байгаа. Тэргүүн хатагтай гэж байхгүй” хэмээжээ. Түүний жиргэснээр АНУ-д Тэргүүн хатагтай гэсэн нэр томъёог хуульчилсан байдаг, Монголд тийм зүйл байдаггүй учир Ерөнхийлөгчийн гэргийг Тэргүүн хатагтай хэмээн нэрийдэх хэрэггүй гэнэ.
Т.Мунаа
- See more at: http://yellow.time.mn/content/48505.shtml#sthash.jwiqWOO5.dpuf
URL: