65 гарсан Л.Жамбалжав дарга л хийхгүй бол болохгүй юу?
Н.Энхбаярын эмч хэмээн нэг хэсэг манаргаж явсан эр бол Л.Жамбалжав. Тэрээр эдүгээ тэтгэвэртээ суугаад үр ачаа тойруулаад нас намбаа заагаад Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, энэ салбарын түүх зэргээ багачууд хүүхдүүдэд ярьс хийгээд явж байх насан дээрээ “дарга л болохгүй бол болохгүй”-н хэнээ туссан бололтой. Насаараа шахуу ажилласан 1-р эмнэлэгтээ дарга хийх гэж үзээд бараагүй, нэг хэсэг Гэмтэлийн эмнэлгийн дарга болно гэж зүтгээд бас л хамт олон нь хүлээж авалгүй бөөн босолт суулт зарлаж бужигнаж байгаад больсон.
Сүүлдээ Эрүүл мэндийн сайдын зөвлөх гэж бас нэг муу “хурган сэтэр” олж зүүгээд хэсэг манаргаж байгаад ад болсон уу яасан, сүүлдээ 10 гаруйхан хүнтэй уламжлалт эмнэлгийн амбулаторийн эмнэлгийн дарга болох гэж зүтгэж байгаа сурагтай.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч гэсэн энэ мэт дарга л хийхгүй бол хамаг амьдрал нь дуусах гэж буй мэт МАХН-ын цөөн тооны ахмадуудынхаа амбицыг дарж улс орон, ард иргэдийнхээ эрүүл энхийн манааг хэл ам хэрүүл шуугиангүй мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хамт олонд нь үлдээгээд ахин ямар нэгэн эмнэлэг бужигнуулахгүй баймаар.
Очсон газар бүртээ ингэж янз бүрээр адлагдаж явахын оронд арай өөр зүйл хийж байх нь өвгөн тустай мэт. Эсвэл Солонгост байгаа энхрий хайрт их удирдагч Н.Энхбаярынхаа биеийг анхаараад явж баймаар. Гэвч өнөөдөр, мэдээж тэтгэврийн өвгөнөөр биеэ үзүүлээд сууж байх хоцрогдсон хүн гэж хаа ч байхав.
Арай өөрийг бодож сэтгэж дарга биш зөвлөх ажилд илүү тохирч нам улс төрийн ажилдаа идэвхийлэн зүтгэвээс амжилтыг олон, амьдралд мартагдахгүй улам гялалзах буйзаа.
URL: