Хятадын шахалтын улмаас Далай ламын айлчлал цуцлагдав
ТОКИО. /Kyodo/. Далай ламын энэ сард Монгол Улсад хийхээр төлөвлөсөн айлчлал Хятадын шахалтын улмаас цуцлагдсан тухай Түвдийн бурхны шашны талаар сайн мэддэг олон эх сурвалж мэдэгдэж байна. Түвдийн шашны тэргүүн Далай ламыг БНХАУ “салан тусгаарлах үзэлтэн” гэж үздэг билээ.
Хятад улсын дарга Си Зиньпин энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байгаатай холбоотойгоор далайд гарцгүй хөрш улсынхаа эдийн засгийн хараат байдлыг БНХАУ өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд Далай ламын айлчлалыг цуцалсан байж магадгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын экспортын гол зах зээл, хөрөнгө оруулалтын эх сурвалж нь болсон БНХАУ-аас Монгол Улс эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай байдаг юм.
Эх сурвалжуудын мэдэгдэж буйгаар, сүсэгтэн олонд Калачакра буюу Цогт-Очир хөлгөний дэлгэрэнгүй авшгийг наймдугаар сард айлдуулахаар Далай ламыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод залах ажлаа бурхны шашинтнууд энэ оны эхэн үеэс эхэлсэн ажээ. 1995 онд Монголд Далай лам 30 мянган сүсэгтэнд Калачакра айлдаж байсан ажээ.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: