Л.Гансүх Н.Золжаргалыг хөлдөө чирлээ

527-140858218249e9c5e1ccd6a4b7originalЗасгийн газраас хэ­рэг­жүүлсэн “Нүүрс” хө­төл­бө­рөөс ихээхэн хэм­жээ­ний мөнгө угаасан байж бол­зошгүй хэрэгт буруут­гагдсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өөрий­гөө гэм буруугүй гэж үзжээ.
Тиймээс өөрийг нь гэм буруугүй байхад саатуулан шалгасан, улмаар цагдан хорь­сон гэж АТГ-ын бай­­цаагч болон хэ­рэгт хя­налт тавьж буй проку­рорыг Сүх­баатар дүүргийн цагдаа­гийн хэл­тэст шалгуулахаар ханджээ.
Л.Гансүх АТГ-ын бай­цаагч Н.Золжаргалыг ал­бан тушаалаа ашиглан өөрт нь Эрүүгийн хуулийн тус­гай ангийн 273 дугаар зүйл анги буюу төсөв захиран зарцуулагч, 150 дугаар зүйл анги буюу аж ахуйн нэгж байгууллага иргэдийн өмчийг итгэмжлэн ха­риуцсан этгээд мэтээр зохио­мол хэрэг үүсгэн ялын тог­тоол үйлдэж, шүүхээс хоёр сар хорих шийдвэр гар­гуулсан гэж үзэж байгаа юм байна.
Эх сурвалж:

URL:

Сэтгэгдэл бичих