Цөмийн энергийн салбарт зургаан төсөл хэрэгжихээр боллоо

fsead 

Монгол улс болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг хоорондын Техникийн хамтын ажиллагааны хүрээнд 2016-2017 онд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд, Цөмийн анагаах ухааны хэрэглээнд ашиглах Радио иммунологийн лабораторийг шинэчлэх, сайжруулах, 3 хэмжээст зураглалд суурилсан зайн туяа эмчилгээг нэвтрүүлэн зайн туяа эмчилгээний чанарыг сайжруулах, Цацрагийн хяналтын лабораторын чадавхыг бэхжүүлэх, “Шүлхий болон бог малын мялзан төст өвчин зэрэг хил дамжин халдварлах өвчний эрт, шуурхай оношлогоо”, Говь цөлийн бүс дэх газрын гүний усны хөдөлгөөнийг изотоп техник ашиглан тогтоох, Цацраг идэвхт хаягдлыг хадгалах байгууламжийн  урьдчилан боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зэрэг төслүүд багтаж байна.

Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хүн амын дунд зонхилон тохиолдох хавдар, зүрх судасны төрөл бүрийн эмгэгийн эрт үеийн эмчилгээ, оношилгоо сайжирч, хавдрын эмчилгээг 2 хэмжээст зураглалаас 3 хэмжээст зураглалын технологийн дэвшилд хүргэх юм. Мөн цацрагтай ажиллагч байгууллагууд болох ХСҮТ, УНТЭ, ЦЭГ, ГТЛ, Оюу-толгой зэрэг байгууллагуудын ажиллагсдын цацрагийн шарлагын тунг өндөр нарийвчлалтай, хурдан шуурхай хэмжих боломжтой. Түүнчлэн малын гоц халдвартай өвчлөлийг эрт үед оношлох лабораторын чадавх бэхжиж, мал сүргийн хорогдол буурах зэрэг олон давуу талыг бий болгох юм.


URL:

Сэтгэгдэл бичих