Найман сартай хүүгийнхээ аминд хүрчээ
Энэ сарын 17-18-нд шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах нэгэн амралтад найман сартай хүүгийнхээ амь насанд хүрсэн хэрэг гарчээ.
Тэрбээр хүүгээ дарж, бүтээгээд амь насыг нь хохироосон аж. Эхнэрээ ээлжийн ажилтай байх хойгуур хүүгээ харж байгаад найзуудтайгаа Дарханаас амарч зугаалах гэж дур мэдэн хүүгээ аваад ирсэн юм байна.
Улмаар найзууд нь согтож уг иргэнийг зодох үеэр орон дээр унтаж байсан хүүхэд дээрээ унаж амь насыг нь хохироожээ.
URL: