“Колагүй сум” аяныг санаачилжээ

10615671_672612242834991_1637820653_n2386113022014-08-20-11-53[www.urlag.mn]Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж хамтран хэрэгжүүлж буй “Сумын залуус” төсөл орон нутагт амжилттай хэрэгжиж байна.

Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж байгаа “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн залуучуудын үйл ажиллагааг сум орон нутгийн удирдлагууд дэмжин хамтран ажиллаж, тэднийг сургалт явуулах өрөө танхим болон бусад хэрэгслээр хангаж өгчээ.

“4 бэрх” багийн залуучууд “Сумын залуус” төслийн хүрээнд хэрэгжих 10+ модулын нэг болох эрүүл мэндийн сургалт, үйлчилгээний ажлын хүрээнд “Колагүй сум” аяныг санаачлан хэрэгжүүлж сумын иргэдэд коланы хор уршгийг таниулах, хэрэглээг бууруулах зөвлөмжийг боловсруулсан байна. Мөн Гурвансайхан сумын хүн эмнэлэгийн бага эмчтэй хамтарч 1-3 настай хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулжээ.

Эрүүл мэндийн үйлчилгээнд 40 гаруй иргэд хамрагдсанаас 90 гаруй хувь нь залуучууд болон бага насны хүүхдүүд байжээ. Сумын иргэд энэхүү үйлчилгээг маш таатай хүлээж авч, цаашид үргэлжлүүлэхийг хүсч байгаа юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих