Жэки Чаны хүүг мансууруулах бодис хэрэглэсэн гэж баривчилжээ
БЭЭЖИН. /NHK/. Хонконгийн супер кино од Жэки Чаны хүү мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Бээжинд баривчлагджээ.
Хятадын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, жүжигчин Жейси Чаниг Тайванийн кино од Кай Хогийн хамт /жинхэнэ нэр нь Ко Чен-дун/ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Бээжингийн цагдаа нар баривчилсан байна.
Хоёр жүжигчин марихуан хэрэглэж байсан гэж цагдаа нар мэдэгдэв. Жейси Чаны Бээжин дэх гэрээс цагдаа нар 100 орчим грамм марихуан хураан авчээ.
Бээжингийн холбогдох албаны хүмүүс хар тамхины хэргээр он гарсаар 7800 гаруй хүн, тэдний дотор олон алдартныг баривчилсан байна.
Нэр хүндтэй жүжигчдийг баривчилсан нь Хятадын эрх баригчид мансууруулах бодистой тэмцэх хатуу байр суурь баримталж байгааг харууллаа.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: