Мадонна 56 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ
Попын хатан хаан Мадонна энэ сарын 16-ны өдөр 56 нас хүрлээ. Тэрбээр төрсөн өдрийн үдэшлэгээ өнгөрсөн зууны 20-оод оныг санагдуулам жазз хэв маягаар тэмдэглэсэн байна. Үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид винтаж загварын хувцсаар гангарсан аж. Энэхүү үдэшлэгт Мадоннагийн хүүхдүүдээс гадна Кейт Мосс, Рикардо Тиши зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн юм. Попын хатан хааны 14 настай хүү Рокко найз охинтойгоо ирсэн нь папарацчдын анхаарлыг татсан байна. Төрсөн өдрийн баяраа өвөрмөц тэмдэглэх дуртай Мадонна энэ жил Францын далайн эргийн нэгэн амралтын газрыг сонгожээ.
URL: