Нүүрсний экспорт 16 хувиар унажээ
Монголбанкаас гаргасан гадаад худалдааны тоймд дурдсанаар гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний долоон сарын байдлаар 207.6 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 84.4 хувь буюу 1123.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Гадаад худалдааны алдагдал ийнхүү буурахад экспорт 24.9 хувиар өсч, импорт 14.6 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.
Эхний долоон сарын байдлаар нийт экспортын 87 хувийг ашигт малтмал бүрдүүлжээ. Үүн дотроос чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон боловсруулагүй нефть гэсэн голлох дөрвөн бүтээгдэхүүн нийт экспортын 78 хувийг эзэлжээ.
Экспортын хэмжээний өсөлтөд зэсийн баяжмал болон боловсруулаагүй нефтийн экспортын өсөлт голлон нөлөөлсөн байна. Харин чулуун нүүрс болон төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 16 болон 37 хувиар буурсан байна.
Баавар
- See more at: http://economy.time.mn/content/48435.shtml#sthash.NxDhy1qo.dpuf
URL: