К.Номинжинд дурласан залуу нь хэцүүхэн асуудалтай тулгарах нь ээ
Дуучин К.Номинжин монголын рок попын урлагт цус сэлбэх хүчтэй хоолойтой хэмээн олонд дүгнэгддэг байсан. Гэвч олны найдаж хүлээсэн авъяаслаг бүсгүй сураг тасраад удаж буй. Хэвлэлээр түүнийг “Universe best songs-2010” тэмцээний шилдэг оролцогч Соёмботой сүй тавьсан хэмээн нэг хэсэг бичсэн. Хойд эцэг нь гадаад хүн байдаг ч гэр бүлийнх нь уур амьсгал халуун дотно байдаг тухайгаа тэрбээр ойр дотныхоо найзуудад нуулгүй ярьдаг аж. Хачирхалтай нь амь нэгтэй түүний халуун ам бүл дундаа ганц гар утастай байдаг гэнэ. Хүн сонсоход итгэмээргүй ч тэрбээр энэ тухайгаа “бид нэг нэгэндээ тулгарсан зүйлийг нуулгүй шийддэг болохоор илүү дутуу асуудал огт гардаггүй. Утас бол зүгээр нэг хэрэглээ. Нэгэн дээвэр дор амьдарч байж, хувиа хичээж байгаа юм шиг тус тусынхаа мөрийг хөөнө гэвэл утгагүй. Тэгэхээр надтай хэн ярьж, ямар мессэж илгээж байгааг гэрийнхэн маань ч гэсэн мэдэх ёстой” гэжээ. К.Номинжинд хайрын үгтэй мессэж бичвэл гэрийнхэн нь уншиж болох тул дурласан залуу нь зүрх сэтгэлээ нээх эр зориг шаардсан хэцүүхэн асуудалтай тулгарах нь ээ.
URL: