Мерил Стрип Холливудын харшаа 4,8 сая доллароор худалджээ

527-14084351785c319f760f79bdeed022e94c897a9d12_LЛОС-АНЖЕЛЕС. /ИТАР-ТАСС/. Жүжигчин Мерил Стрип Холливуд дахь харшаа 4,8 сая доллароор худалджээ. Бейсболын “New York Yankees” багийн тоглогч Алекс Родригос уг харшийн шинэ эзэн болсон байна.

1954 онд барьсан, хоёр давхар харш нь унтлагын дөрвөн өрөөтэй ажээ. Тансаг харшийн нүүрэн талын шилэн хана нь зочдын өрөөнд байх үед яг л задгай тагтан дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг бол эзний унтлагын өрөө нь гурван талаараа гоёмсог цэцэрлэгээр хүрээлүүлжээ. Мөн том ил зуухтайгаас гадна гантиг шалтай байна. Бас харшийн гадна талд задгай жижиг усан сантай ажээ.

“Төмөр хатагтай”, “Мэдисон тойргийн гүүрнүүд”, “Крамер Крамерын эсрэг”, “Софигийн сонголт”, “Манхэттен” зэрэг олон кинонд дүр бүтээсэн Стрип харшаа 7 сая доллароор жилийн хугацаанд зарахыг оролдсон боловч ийм үнээр бэлнээр худалдан авах хүн олдоогүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих