Дугуй түгжигчийг 08:00-17:00 цагийн хооронд ашиглана

527-140843245020140807152414Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг сайжруулах зорилгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журмыг хэлэлцэн баталсан билээ.

Тус журамд Замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглолт тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжихээр заажээ.

Энэ дагуу өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажлыг хэрэгжүүлж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ ажпыг тер хувийн хэвшлийн түншлэлийн харилцааны хүрээнд Замын хөдөлгөөний удирдлагын төв, дөрвөн аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа нь энэ аж.

Ингэхдээ 18,19-ний өдөр буюу эхний өдөр тээврийн хэрэгслийг хураамж авахгүйгээр түгжиж цаашид энэ ажил ийм журмаар явагдана гэдгийг иргэдэд сурталчилж байгаа аж. Өчигдрийн байдлаар дугуй түгжигч жолооч, техникийн ажилтан хоёр өглөөнөөс хойш арав гаруй тээврийн хэрэгслийн дугуйг түгжсэн гэв. Мөн 30 гаруй автомашины зургийг авчээ.

Тээврийн хэрэгслийн дугуйг түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлнэ. Хэдийгээр түгжсэн машинуудыг ингэж баримтжуулах журамтай ч гэлээ энэ ажил эхний хоёр өдөр хэрэгжихгүй.

Харин цаашдаа албан ёсоор хэрэгжих юм байна. Дугуйгаа түгжүүлсэн иргэдийн зүгээс ч машин ачсанаас амар, зев зүйтэй зүйл байна хэмээн талархалтай хандаж нааштай хүлээн авч байсан юм. Мөн машинаа ачуулсан хоёр хүнтэй таартал ачсанаас дугуй түгжсэн нь дээр юм байна. Яагаад гэвэл цаг хугацаа, санхүүгийн хувьд хэмнэлттэй байна гэлээ.

Мөн тээврийн хэрэгслийн жолооч тухайн өдрийн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгаи зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэх аж.

Дугуй түгжигчийг эвдсэн тохиолдолд өртгийг гурав дахин өсгөж төлүүлнэ.
Иргэд зөрчил гарган тээврийн хэрэгслийнхээ дугуйг түгжүүлсэн тохиолдолд жолооч талын хажуу цонх болон дугуй түгжигч дээрх утсаар холбогдон тайлуулж авах боломжтой ба төлбөрийг газар дээр нь картаар болон бэлнээр тушаах бүрэн боломжтой байх юм. Хэрвээ дугуй түгжигч ашигласны хураамжийг бэлнээр өгсөн тохиолдолд тухайн жолоочийн гар утсанд баталгаажуулж 20 мянган төгрөгийн хураамжийг хүлээн авлаа гэсэн мессеж тусгай дугаараас очно.

Хэрэв дугуй түгжигчийг эвдсэн тохиолдолд буруутай этгээдээр дугуй түгжигчийн өртгийг гурав дахин өсгөж төлүүлэх юм байна. Дугуй түгжигчээр түгжих, тайлж авахыг зөвхөн тухайн үйл ажиллагааг эрхлэх байгууллага, аж ахуйн нэгж хариуцах ба зөрчил гаргасан тээврийн хэрэгсэл эзэмшигч дур мэдэн дугуй түгжигчийг оролдох, тээврийн хэрэгслээ хөдөлгөх зэрэг үйлдлийн улмаас учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч өөрөө бүрэн хариуцах гэнэ.

Өмнө нь 10 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээнд зогсдог байхад хоёрыг нь ачаад явдаг байсан. Тэр үед жолооч нар зөвхөн миний л машиныг аччихлаа гэж бухимдаж, улмаар журмын хашаанд таван мянган төгрөг тушаана, ачилтын 70 мянган төгрөг зэрэг багагүй эдийн засгийн талаасаа хохирол учирдаг байсан аж. Тиймээс энэ
асуудлыг шийдэх үүднээс дугуй түгжигчийг ашиглаж эхэлж байгаа нь хамгийн зөв зүйтэй арга гэдгийг хэлж байв.

Хамгийн гол нь 18,19-ний өдөр тээврийн хэрэгслийг хураамж авахгүйгээр түгжиж цаашид энэ ажил ийм журмаар явагдана гэдгийг иргэдэд сурталчилж байгаа аж. Ингэхдээ жолооч талын урд дугуйг түгжиж, хажуу талын цонхон дээр таны машиныг түгжлээ, та 93088001,93088002 дугаарын утсанд холбогдож тайлуулж аваарай гэсэн санамж бичиг наасан байв.

Энэ дагуу 1200 тусгай дугаарт аж ахуйн нэгж байгууллагын ажилтнууд өгснөөр иргэн таны rap утсанд очоод мөн л тэр дугаарын утсанд хандаж тайлуулж авна уу гэсэн мессеж хүрснээрээ давуу талтай аж. Мөн заавал банкинд очиж мөнгөө тушаахгүйгээр газар дээр нь картаа уншуулах боломжтой.

Эсвэл бэлнээр тушаавал “Эрэл” банкны “S bike” үйлчилгээг ашиглаад цэсэн дээрээ улсын дугаар болон өөрийнхөө утасны дугаарыг хэлсэн нөхцөлд эргээд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс таны 20 мянган төгрөгийг дугуй түгжүүлсний үйлчилгээний хураамжинд хүлээгээд авлаа гэсэн мессеж хүрэх юм. Ингээд цогцоороо олон улсын чиг хандлагад нийцэхүйц ажил болж байгаа гэдгээрээ давуу талтай аж.

Ялангуяа нэг, хоёрдугаар эгнээнд зохиомол түгжрэл ихэсдэг. Тийм учраас үүнийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол зөрчил нэг бүрт хариуцлага тооцоод арван машины дугуйг арвууланг нь түгжчих юм бол нэг сарын дараа нэгдүгээр эгнээн дээр зогсох тээврийн хэрэгсэл багасна гэсэн үг.

Тийм учраас энэ нь ерөөсөө л иргэдийн өөрсдийнх нь ухамсарт нөлөөлж байгаа арга хэмжээ хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон нийттэй харилцах ажилтан А.Мөнхбаяр хэлж байв. Энэ үеэр жолооч, техникийн ажилтан хоёр ч машиныг түгжиж байхад нь жолооч нь гарч ирэхэд тэд анхааруулга сануулга өгч түгжээг тайлсан юм.

Цагдаагийн эрх бүхий албан хаагч түгжигчийг ашиглана
Тээврийн хэрэгслийн жолооч дугуй түгжигчийг санаатай болон санамсаргүй байдлагар эвдсэн тохиолдолд буруутг этгээдээр тухайн дугуй түгжигийг гурав дахин нугалж төлүүлэх юм байна.Уг дугуй түгжигчийг ашигласнаар тyxaйн зам уулзваруудыг нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, жолооч нарыг замын хөдөлгөөн соёлтой оролцуулах нэг үзүүлэлт болох аж.

Ихэнх жолооч нар үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ тухайн бaйгууллагынхаа яг үүдэн дээр нь тээврийн хэрэгслээ тавьдаг. Гэтэл нийтийн эзэмшлийн зам талбайд байдаг тухайлбал байрны орчим дахь зогсос сул чөлөөтэй байдаг. Тиймээс энэ бүхнийг ашиглаад сурчих юм бол тээврийн хэрэгслийнхээ дугуйг түгжүүлэхгүйгээр хөдөлгөөндөө соёлтой оролцох боломжтой.

Дугуй түгжиж байгаа жолооч, техникийн ажилтан тээврийн хэрэгслтэй тусгай хашаа талбайд зөөж шилжүүлдэг цагдаагийн эр бүхий албан хаагчийн дагуу тээврийн хэрэгслий дугуйнуудыг түгжинэ. Жолоо техникийн ажилтнуудыг өглөө ажилд нь гарахад өнөөдөр Сүхбаатар дүүрэг эсвэл Coнгинохайрхац дүүрэг юм ) эдгээр гудамж талбайгаа дугуйг түгжинэ гэсэн чиглэлийг өгнө.

Ингээд тэд 08:00 -17:( цагийн хооронд дугуйг түгжих үүрэгтэй. Дугуйгаа түгжүүлсэн тухайн жолооч дугуй түгжигчээ тайлуулж авахуулаагүй бол тусгай зориулалтын хашаанд зөөж шилжүүлнэ. Энэ нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа aж.

Түүнчлэн техникийн ажилтан уг автомашин тийм, ийм сэвтэй байсан зэрэг тэмдэглэл хөтөлнө. Хэрэв тээврийн хэрэгслийн дугуйг түгжихээс өмнө буюу түгжиж байхад жолооч гараад ирвэл үйлчилгээний хураамжийг нь төлүүлэхгүй, харин фото зураг авч баримтжуулаад гэрийнх нь хаягаар торгуулийн хуудас илгээх юм байна.

Д.Нэргүй

Эх сурвалж: Нийслэл Таймс


URL:

Сэтгэгдэл бичих