Сайдтай тэрсэлдвэл сайнаа үзэхгүй

12d94323-824c-4b7b-8165-6cf7f01276e7Манайд “Ноёнтой өстэй бол хонгогүй, нохойтой өстэй бол хонгогүй” гэдэг үг бий. Харин одоо цагт энэ үгийн утгатай дүйхүйц утга бүхий үйл явдлууд өрнөх боллоо. Гэхдээ тэр нь шууд утгаараа “Сайдтай тэрсэлдвэл сайнаа үзэхгүй” болсоныг зарим үйл явдал харуулах болоод байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар бичиг өгч байнга шүүмжилдэг МАН, түүний ойр дотныхоны (хүргэн, дүү, охин, зөвлөх нар нь) орооцолдсон гэмт хэргийг шалгаж буй АТГ-ынхантай тэр тэмцэж эхэлсэн. Ингэхээр АТГ, МАН хоёр сайныг үзэхгүй нь.

Мөн ЗТАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа ч Н.Алтанхуягтай тэрсэлдсэн учир гадаадад явж байхад нь халж орхисон.
76cc6197-050e-4729-82c1-243cf93a4df3.jpg

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин байна. Түүнтэй тэрсэлдсэн ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг амарч явах хойгуур нь огцруулаад хаялаа. Бас түүний хоморгонд Мөрдөн байцаах газрын дарга ч өртөв.

Тэгтэл нисэхийн инженер жиргээч Ц.Батыг ЗТАЖ-ын сайд А.Гансүхийг твиттерээр жиргэхдээ гүтгэсэн хэмээн 100 хоног баривчлах шийдвэр гаргасан. Энэ нь бас л сайдтай тэрсэлдвэл сайнаа үзэхгүйн жишээ болж байна. А.Гансүх бас төмөр замын инженер, жиргээч Л.Даваапилыг шүүхэд өгч ял өгүүлэхээр заргалдсаар байгаа.

Харин сайд нь сайдтайгаа тэрсэлдэхээр Монгол улс л хохирно. Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын тэрсэлдээнээс Монгол улс асар ихийг алдсаар байгаа нь нууц биш.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих