Цөмийн аюулгүйн зөвлөлд монгол улсыг оролцохыг уриалж байна

Park_Geun-hye_South_Korea_President_Reuters_360

Солонгосын ерөнхийлөгч хадагтай Пак Кин Хе Зүүн-хойд Азид цөмийн аюулаас сэргийлэх зорилго бүхий олон улсын зөвлөл байгуулах саналыг албан ёсоор санал болгожээ.Тэрээр БНСУ-ын тусгаар тогтнолын өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ, “Зүүн – Хойд Азийн бүс нутагт атомын цахилгаан станцууд маш шигүү байрласан. Японы Фукушимагийн атомын цахилгаан станц газар хөдлөлтийн үеэр бүс нутагтаа багагүй хор хөнөөл учруулсан. Дээр нь энэ бүс нутагт Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр заналхийлсээр байгаа билээ. Иймд миний бие бүс нутгийн цөмийн аюулгүйн зөвлөлийг БНСУ, Япон, БНХАУ-ын бүрэлдхүүнтэй байгуулж, үйл ажиллагаанд нь Монгол, БНАСАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ.

О.Ананд

 

http://www.ndtv.com/article/world/south-korea-suggests-northeast-asia-nuclear-safety-group-576412


URL:

Сэтгэгдэл бичих