Шинэ үеийн бизнесийн томчууд хэн бэ
“Next Generation-2014” Бизнес форум хоёр үе шаттай зохион байгуулагддаг. Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн олон нийтийн шүүлтээр бизнесийн салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.
Мэдээллийн хөтөч Zone.mn вэб сайтаар өрнөж буй санал асуулгын эхний шат долдугаар сарын долооны өдөр өндөрлөсөн. Эхний шалгаруулалтаар 10 байрт үлдсэн компаниуд эцсийн шатанд буюу Шилдэг-3 байранд тунахын төлөө өрсөлдсөөр байна.
Үндэсний үйлдвэрлэгч Газар шим ХХК, боловсролын салбарт шинэчлэл авчирсан Citi дээд сургууль, барилгын салбарын Гранд цомын эзэн Алтай констракшн ХХК, үйлдвэрлэлийн салбарын манлайлагч Алтай кашмер зэрэг олон компанид МММ-ийн Хүрээлэнгийн маркетингийн үйл ажиллагаа зохих түвшинд нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нэг үгээр хэлбэл үндэсний компаниудыг нэгтгэсэн пи ар-ын кампанит ажилд хамрагдсан аж ахуйн нэгжүүд жилээс жилд өргөжин, ашиг орлого нэмэгдэж ирсэн үзүүлэлттэй байна. Энэ сарын сүүлээр ялагчдаа зарлах “Next Generation-2014” Бизнес форумаас шинэ үеийн бизнесийн томчууд тодрох төлөвтэй.
URL: