Шумахарын гэргий сэтгүүлчдийг шүүхэд өгчээ
Өнгөрсөн онд Альпийн нуруунаас уулын цанаар бууж байгаад осолдож, олон сарын турш эмнэлэгт ухаангүй хэвтсэн “Формула-1” тэмцээний дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахерын гэргий Коринна нөхрийнх нь талаарх мэдээллийг худалдан авсан, худал мэдээлэл нийтэд тараасан, хамгаалалтын ажилчдын шаардлага биелүүлээгүй зэрэг шалтгаанаар долоон сэтгүүлчийг шүүхэд өгчээ.
Учир нь тэдгээр сэтгүүлчид Михаэль Шумахерын өвчний түүх, болон хувийн мэдээлэл, эмчлүүлж байх үеийн гэрэл зургийг зэргийг 50 мянган еврогоор эмчилж байсан хоёр сувилагчаас нууцаар худалдан авсан нь баригджээ. Энэ мэтээр хувийн мэдээлэлд нь зүй бусаар халдсан нь тухайн сэтгүүлчдийг шүүхэд өгөх хангалттай шалтаг болсон аж.
URL: