“Гал үндэстэн” холбооны С.Дашцэрэн суллагджээ
“Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэнг энэ сарын 15-ны өдөр суллажээ. Улсын Дээд шүүхээс түүнд хоёр жилийн ял өгч Дархан-Уул аймгийн хориход ялыг нь эдлүүлж байсан ч хоёр сарын өмнөөс түүний ходоодны өвчин хүндэрч Улаанбаатарт хүргэгдэн ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа хорихын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм. Одоогоор С.Дашцэрэнг ар гэрийнхэн нь сувилалд хэвтүүлэн эмчлүүлж байгаа юм байна.
Харин иргэний хөдөлгөөний өөр нэг эх сурвалж “С.Дашцэрэнг эмч нар үзээд ходоодны хорт хавдартай гэж оношилсон. Энэ өвчин ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад байдаг. Гэхдээ түүнийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шаардлагыг хангасан гэж хорих ангийн аргазүйн зөвлөл, прокурор, шүүгч үзсэн байх” гэжээ.
Б.Боргил
- See more at: http://society.time.mn/content/48390.shtml#sthash.ykueSxwn.dpuf
URL: