Жиргэснийх нь төлөө Ц.Бат инженерийг 100 хоног баривчлах ялаар шийтгэлээ
“Твиттер”-ийн тэрслүү нөхдийн нэг Ц.Бат инженерийг Зам тээврийн сайд А. Гансүхийн гомдлоор “ГҮТГЭХ” эрүүгийн гэмт хэрэгт буруутган 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэлээ.
Ийнхүү жиргэснийх нь төлөө МУ-ын шvvх 100 хоног баривчлах шийдвэр гаргасныг жиргээчид эсэргүүцэж жагсахад бэлэн гэдгээ илэрхийлсээр байна. Монголын “шударга” шvvх дэлхийд анх удаа жиргээчийг жиргээнийх нь төлөө яллах шийдвэр гаргалаа хэмээн бор шувуунууд идэвхтэй жиргэж эхэллээ.
Учир нь Л.Гансүх төмөр замын асуудалтай холбоотойгоор түүнийг шүүхэд өгөөд байжээ. Юутай ч түүний төмөр замын асуудлаар жиргэсэн жиргээ ийн цагдан хоригдоход хүргээд байгаа бололтой.
Ц.Бат инженер өмнө нь “МИАТ”-ийн Бодлого, төлөвлөтийн газрын дарга С.Билэгсайхантай идэж уусан, авлига авснаа цахим ертөнцөөр бичилцэж багагүй шуугиан тарьсан. Тэгвэл тэрбээр “Билэгсайханыг МИАТ-с хөөж явуултал би Гансvx, Женко, АН-ыг баалсаар л байх болно.
МИАТ-г энэ тэнэгээр доромжлуулсаар байхыг зөвшөөрхгүй”, “АТГ өөрийгөө шалгуулсан бvxнийг буруугүй гээд явуулчихдаг юм байх даа. Тийм биш юм бол Билэгсайханыг шалгуулах дуран дээр нь шалз хуйхлаасай” хэмээн жиргэсэн удаатай
Эх сурвалж: “new.mn“
URL: