ЦЕГ-ын дарга Д.Билэгтийг огцруулж С.Баатаржавыг тавьсанаар “Хөрөнгөжсөн хурандаа нар” эргэн ирэх нь үү?!

2013-03-18general_big5Хэтэрхий шударга Д.Билэгт гэнэтийн шийдвэрээр ажлаасаа хусагдаж хийж байсан ажил хэрэгжүүлж байсан үйл хэрэг нь тасалдлаа. Түүний тухай шударга зангаасаа болж “Ноёноор оролдвол толгойгүй, нохойгоор оролдвол хормойгүй” гэдэг л боллоо доо хөөрхий гэж шогшрох улс ч бий.

Тэрээр намын зарим нөхөд болон Ерөнхий сайд, түүний хүрээлэгчид, Хууль зүйн сайдынхаа хууль бус үйлдэл гэмт явдлуудыг тэвчилгүй арга хэмжээ авч гүйцэтгэх ажиллагаа явуулж байснаасаа болж ямарч үндэслэлгүйгээр шууд ажлаасаа халагдаж гудамжинд гарлаа гэж олон нийт харж халаглаж байгаа аж.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЦЕГ-ын дарга Д.Билэгт нарын хамтран хийж чадсан дорвитой ажлын нэг бол “Хөрөнгөжсөн хурандаа нар” тай тэмцэж тэднийг зайлуулсан явдал байсан гэдэг.

Гэтэл одоо түүний оронд “Хөрөнгөжсөн хурандаа нар” ын нэг гэгддэг С.Баатаржав ирснээр тэдний “эргэн ирэлт, сэргэн мандалт” дахин ирлээ гэж санаа зовних хүмүүс их байгаа гэнэ шүү…

Яахыг цаг хугацаа харуулах биз. Ерөнхийлөгч маань ч гэсэн хэлсэн ярьсанаасаа байтугай хийсэн үйлдэлээсээ буцдаг болох нь уу үгүй юу?

Энэ талаар эргэн сурвалжилж хүргэх болно.

www.fact.mn

Б.Хурц


URL:

Сэтгэгдэл бичих