“Cүү” XK тарган бүтээгдэхүүнээ 2 хоногийн “дараа” үйлдвэрлэжээ
Эрхэм уншигч та гарчгийг хараад гайхсан бизээ. Монголчууд бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг илүүд үзэн, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэж байгаа боловч харамсалтай нь үндэсний үйлдвэрлэгчид маань хэрэглэгчдийн итгэл эвдэн бүтээгдэхүүнээ “но”-той үйлдвэрлэх явдал байсаар байна. Энэ удаа “Сүү” хувьцаат компанийн үйлдвэрлэсэн “Миний монголын элгэн тараг” бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Өнөөдөр 8 сарын 16-ны өдөр. Өчигдөр худалдан авсан тус компанийн бүтээгдэхүүн болох тараган дээр үйлдвэрлэсэн өдрийг нь 8 сарын 17-ны өдөр гэжээ. “СҮҮ” ХК бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгахын тулд үйлдвэрлэсэн өдрөө хэд хоногоор урьдчилан тавьдаг нь ийнхүү ил боллоо. Тус бүтээгдэхүүн дээр “Үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн +4-2 хэмд 10 хоног хөрөгчинд хадгална. Үйлдвэрлэсэн өдрийг cаван дээрээс харна уу” гэжээ.
Хэрвээ үндэсний үйлдвэрлэгчид нь ийнхүү иргэд, хэрэглэгчдийн “хулхидах” юм бол яаж иргэд маань үндэсний үйлдвэрлэлээ дэмжих билээ дээ.
“СҮҮ” ХК-ийн энэ асуудлыг холбогдох газрууд нь шалгаж, хяналт тавьж ажиллана гэдэгт итгэж байна.
Ц.Мөнх
URL: