Хүчингийн хэрэг гарчээ
Сүүлийн өдрүүдэд гэмт хэргийн гаралтын тоо нэмэгдсээр байна. Энэ нь хичээл сургууль орох гэж буйтай холбоотойгоор оюутан сурагчид их хэмжээний мөнгөтэй томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж байгаа. Яг энэ үеэр урт гартнуудын ажил эхэдэг аж.
Арай хийж олсон хэдэн төгрөгөөрөө хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хангахаар явц буй эцэг эхийн халаасыг хоослогчид буюу халаасны хулгайчдын тоо нэмэгдсээр байгаа юм. Түүнчлэн Нийслэлийн хэмжээнд ганц шөний дотор 1000 гаруй хэрэг гарч цагдаагийн байгууллагын утас чих амраахгүй байна. Мөн охидыг хүчирхийлэх хэрэг ар араасаа гарсаар байгаа нь нийгмийг цочирдуулж, айдас төрүүлж байна.
Тэгвэл наймдугаар сарын 17-аас 18-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1543 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Нийслэлд хүнийг санаатай алах 1 гэмт хэрэг, золгүй байдлаар нас барсан 4 хүн, хүчиндэх 1 гэмт хэрэг, хулгайлах 12 гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг 6, бусдын биед гэмтэл учруулах 2 гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 12, осол 31 гарч 13 хүн гэмтсэн байна.
undesten
URL: