Банкны зузаатгалын мөнгө авч явахдаа архидан согтуурчээ

uls_53f161503c7e0_1Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбараас тус аймгийн Баянмөнх, Дархан, Бор-Өндөр сум руу зузаатгалын мөнгө ачиж явсан машин шатсан хэрэг энэ сарын 13- нд гарсан талаар бид мэдээлж байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Төрийн банкны ажилтнууд энэ сарын 12-ны 16.00 цагийн үед 86-06 ХЭА улсын дугаартай, цагаан өнгийн “Пронтер” маркийн машинд нийт 160 сая төгрөг ачин, Хэнтийн төвөөс хөдөлжээ. Тэд хамгийн түрүүнд Баянмөнх сум дахь Төрийн банкинд 20 сая төгрөг хүргэсэн аж.

Уг мөнгийг банкинд оруулсны дараа машины тэвшин дээр цаасан хайрцагтай 100 сая төгрөг, кабинд нь 40 сая төгрөг үлджээ. Төрийн банкны Бор-Өндөр, Дархан сум дахь тооцооны төвийн хоёр ажилтан, хамгаалагч, жолооч дөрөв уг мөнгийг ямар ч харуул хамгаалалтгүйгээр машинтай нь гудамжинд орхичихоод шөнийн 02.00 цаг хүртэл архидсан байна. Хамгаалагчаас бусад нь 20 гаруй настай залуус аж. Тэд хариуцлагатай үүрэг хүлээж явахдаа архидсан, хамгаалагчийг уруу татсан, нөгөөх нь ч үүргээ умартаж хамт архидсан гэнэ.

“Ингээд тэд Баянмөнх сумаас үүрээр 05.00 цагийн орчимд хөдөлж, Дархан суманд 18 км зайтай ойртоод байтал 07.40 минутад тэвш шатсан” гэж цагдаад мэдүүлжээ.

uls


URL:

Сэтгэгдэл бичих