Түүхэн дэх ял нүглээ арилгахын тулд хичээн чармайхыг Японд шаардав
БНАСАУ-ын “Нодон Синмун сонин” 16-нд өгүүлэл нийтэлж, Япон түүхээс ухамсарлан, түүхэнд үйлдсэн ял нүглээ арилгахын тулд хичээн чармайх ёстой гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Япон Солонгосын хойгийг эзэлсний дараа хүн төрөлхтний эсрэг хүнд хэцүү ял гэм үйлдэж, 1 сая Солонгосчуудыг хядаж, 200 мянган Солонгосын охид бүсгүйчүүдийг бэлгийн боол болгосон. Иймэрхүү ял гэмийг түүхэнд Япон бага бус үйлдсэн билээ. Тиймээс түүхээс ухамсарлан, ял нүглээ арилгахын төлөө зүтгэх бол олон улсын хамтын нийгэмлэгийн тус оронд тавьж байгаа шаардлага төдийгүй, мөн ч цаг үеийн зайлшгүй хандлага болно гэжээ.
\Д.Х\ china radio
URL: